Хөтөлбөрөөс тэтгэлэг авагчид 2005

A- A A+
Хөтөлбөрөөс тэтгэлэг авагчид 2005


Дорно дорно: Хил хязгааргүй түншлэл хөтөлбөр
-------------------------------------------------------------------------------------------------------

Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл хөтөлбөр нь Нээлттэй Нийгэм Сангийн  хөтөлбөрүүдийн нэг бөгөөд Их Британи улсын Буяны Хороонд бүртгэлтэй - Лондон хотноо байрладаг хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн танилцуулга

Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл хөтөлбөр нь үзэл бодол, мэдээлэл, мэдлэг болон  туршлага  солилцох зорилгоор  иргэний нийгмийн төлөөлөгчид болон байгуулагуудыг хил хязгаар даван хооронд нь ойртуулах, мөн мэдээлэл мэдлэгийн сүлжээний үр дүнд бий болсон бодит үйл ажиллагааг дэмжих олон улсын солилцоог дэмждэг юм.

Тус хөтөлбөр нь иргэний нийгмийн байгууллагуудад санхүүгийн болон хүний нөөцөөр дараах чиглэлээр хангадаг.Үүнд :

  1. нөөц болон чадавхаа хөгжүүлж, сайжруулах
  2. нийгмийн шилжилтийн үед олж авсан шилдэг туршлага, алдаа дутагдлаа хуваалцах
  3. ижил төстэй бэрхшээлүүдээ даван туулах болон шинэлэг шийдвэрийг олох үүднээс хамтрах
  4. олон улсын хамтын нөлөөллийг бий болгох хийгээд хөгжүүлэх

.
Хөтөлбөр нь тодорхой зорилготой болон эерэг өөрчлөлтөд бодитой нөлөөлж чадахуйц удаан хугацааны санаачлагыг илүүтэйгээр дэмжинэ. Жишээлбэл:

  1. нийгмийн ялгаварлагдан гадуурхагдсан эсвэл эмзэг бүлгийнхнийг чадавхжуулах 
  2. соёлын, үндэсний болон нийгмийн олон талт байдлыг дэмжих
  3. нийгмийн, эдийн засгийн болон улс төрийн өөрчлөлтийн үр нөлөөг зохицуулах
  4. мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох
  5. олон нийтийн оролцоог дэмжих, улмаар нийгмийн хэлэлцүүлэгт чадавхжуулах явдал юм.

Хөтөлбөр нь олон талт нийгмийн хүмүүсийн хэрэгцээнд зориулагдсан бөгөөд тэдгээрийг нэгдсэн зорилгодоо хүрэхэд нь хил дамжин ажиллах боломж олгон чадавхжуулах,  мөн шинэлэг нийгмийн хөтөлбөрийг дэмжих үүднээс  олон улсын туршлага болон үзэл бодлыг хамран  ажилладаг. 

Хамрах бүс нутаг:

  1. Төв болон Зүүн Европ, Турк, Төв Ази болон Монгол Улс.

Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл хөтөлбөр нь Соросын сан буюу Нээлттэй Нийгэм  Хүрээлэнгийн сүлжээний үндэсний  сангуудаар дамжин хэрэгждэг бөгөөд төслийн өргөдлийг дээрхи байгууллагууд хүлээн авна.

2004 онд тус хөтөлбөр нь Төв болон Зүүн Европын мөн Төв Азийн орнуудад нээлттэй нийгмийн дараах асуудлуудыг хөндсөн дотоодын болон олон улсын 200 солилцоог дэмжсэн. Үүнд иргэний боловсрол, чадавхжуулалт, оролцоо, газар тариалангийн бүс нутаг дахь хөгжлийн стратеги, Европын Холбооны гишүүнчлэлийн үр дагавар, нийтийн эрүүл мэндэд байгаль орчны хямрал хэрхэн нөлөөлж байгаа байдал, ДОХ,ХДХВ-тэй хүмүүсийн эрхийг хамгаалах, залуучуудыг  орон нутгийн хөгжилд оролцуулах, ажиллах хүчний шилжих хөдөлгөөний шинэ хэв маяг, насанд хүрэгчдийн боловсролын уламжлалт бус шинэ арга замууд, мэдээллийн хүртээмж болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, засгийн газрын зардлыг ил тод байлгах явдалд хяналт шинжилгээ хийх зэрэг юм. Гэхдээ зөвхөн дээрх асуудлуудаар хязгаарлаагүй.

2004 онд хөтөлбөрийн түнш болох Словен улсын  Энх Тайвны Институт нь олон соёлт нийгэмд цөөнхийг хэвлэл мэдээллээр дамжуулан хүчирхжүүлэх удаан хугацааны санаачлагыг эхэлсэн бөгөөд мөн нийгмээс гадуурхагдсан нийгмийн давхаргуудын Европ дахь цагаачлал, иргэншил болон нийгмийн оролцооны  асуудлаар тогтмол ажил зохиож хэрэгжүүлдэг.

Турк улсад энэхүү хөтөлбөр нь Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгийн Туркийн Сангаар хэрэгждэг бөгөөд Туркийн иргэний нийгмийн байгууллагууд болон хүмүүсийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачлагыг дэмждэг.

2005 онд хөтөлбөр нь Европын нэгдэх үйл явцад зориулж дэд хөтөлбөр эхэлсэн билээ. Уг дэд хөтөлбөр нь Европын Холбооны шинэ гишүүн орнууд болон түүнд нэр дэвшүүлсэн болон нэрээ дэвшүүлэх магадлалтай орнууд мөн Европын Холбооны зүүн хөрш орнуудын хамтын ажиллагааг илүүтэйгээр дэмждэг. Ялангуяа, Европын Холбооны ирээдүйн гишүүн болох магадлалтай орнууд болон Европын Холбооны хөрш орнуудад зориулан Төв Европын орнуудын  Европын Холбоонд элсэн орсон туршлагыг хуваалцахад  оршино.

Дэд хөтөлбөр нь  Европын Холбооны шинэ гишүүн болон ирээдүйн гишүүн болох магадлалтай орнууд мөн Европын Холбооны хөрш орнуудын иргэний нийгмийн хамтын ажиллагаанд шаардлагатай байгаа шинэ үзэл, шинэ эрч хүчийг нээж олох мөн Европын Холбооны шинэ гишүүн орнууд болон шинэ хөршүүдийн хооронд туршлага солилцохийг дэмжих болно. Дэд хөтөлбөр нь Албан, Армен, Азербажан, Белорусь, Босни ба Герцеговин, Болгар, Чех Улс, Хорват, Эстон, Венгер, Косово, Латви, Литва, Македония, Молдов, Польш, Румын, Орос, Сербь ба Монтенегро, Словак, Турк болон Украйн улсад нээлттэй байх болно.

  1. Зүүн Өмнөд Ази

 

Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл хөтөлбөр нь Нээллтэй Нийгэм Хүрээлэнгийн Зүүн Өмнөд Азийн Санаачлагатай хамтран ажиллаж Зүүн Өмнөд  Ази: Хил хязгааргүй Хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

2004 онд  Зүүн Өмнөд Ази: Хил хязгааргүй Хөтөлбөр нь Зүүн Өмнөд Ази дахь нөлөөлөл болон Зүүн Өмнөд Ази дахь харилцан ярианы явцад  гол хүч болох  иргэний нийгмийг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулсан.  

2004 онд тус хөтөлбөр нь өргөн хүрээний хөгжлийн төсөлд хамарсан орон нутгийг буюу Меконгийн дэд бүсийн хөгжилд олон талт санаачлагуудыг дэмжсэн. Мөн хөтөлбөр нь хүнийг хил дамнан худалдаалахын эсрэг ажиллаж буй залуучуудын чадавхийг бэхжүүлэх удаан хугацааны санаачлагыг эхлэх мөн Ази дахь нийгмийн удирдлагын чиглэлээр ажилладаг байгуулагуудын чадавхийг сайжруулах удаан хугацааны санаачлагыг эхний шатанд дэмжсэн.

Цаашдаа  Зүүн Өмнөд  Ази: Хил хязгааргүй Хөтөлбөр нь иргэний оролцоо, иргэдийн боловсрол болон эрх мэдэл , мэдээлэл, мэдлэгийн сүлжээ, үүнд ялангуяа өсвөр насныхан, залуучуудын дунд, мөн Зүүн Өмнөд Азийн иргэний нийгмийн бүсийн нөлөөллийн талаарх үйл ажиллагааг дэмжих болно.

Нээлттэй нийгэм гэсэн үзэл нь  аливаа хүн үнэнийг дангаар эзэмшдэггүй, олон хүн өөр өөр үзэл бодол, сонирхолтой байдаг  бөгөөд хүмүүсийн энх тунх амьдрах эрхийг хамгаалах байгууллагууд шаардлагатай гэсэн үзэл дээр суурилдаг. Нээлттэй нийгэм нь хуульт ёс, хүний эрх, цөөнх ба цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэдэг, ардчилсан журмаар сонгогдсон засгийн газар, бизнес болон төр нь тусдаа  зах зээлийн эдийн засаг, хөгжиж буй иргэний нийгмээр тус тус тодорхойлогдоно.

Хөтөлбөрийн Захирал
Мэри Франсис Линдстром
[email protected]

 

Төслийн өргөдлийн удирдамж                       [PDF]               [HTML]

Төслийн өргөдлийн маягт