“Хууль боловсруулах, батлах үйл явц дахь иргэдийн оролцоо”
олон улсын семинар
Улаанбаатар хот
Төрийн ордон
2006 оны 1-р сарын 15-16
Нээлттэй Нийгэм Форум нь Улсын Их Хурлын Тамгын Газартай хамтран “Хууль боловсруулах, батлах үйл явц дахь иргэдийн оролцоо” олон улсын семинарыг Улаанбаатар хотноо 2006 оны 1-р сарын 15-16 ны өдрүүдэд Төрийн ордны хурлын танхимд зохион байгууллаа.
Энэхүү олон улсын семинарын төслийн зорилго нь хууль боловсруулах, батлах үйл явцын ил тод байдлыг хангах, иргэдийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох явдал юм. Ингэхдээ бусад орны бодлого, туршлагыг судалж, өөрийн нөхцөл байдалд тохирсон загварыг олж сонгоход дэмжлэг үзүүлнэ.
Илтгэлүүд :
Монгол дахь лобби үйл ажиллагааны өнөөгийн байдал
Ц.Оюунбаатар
Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар иргэдийн оролцоог зохицуулах нь
Сү.Батболд УИХ-ын гишүүн
Яамдын түвшинд хуулийн төсөл боловсруулахад иргэд, төрийн бус байгуулагыг оролцуулах нь
Г.Баясгалан Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Ашгийн бус хуулийн төлөө Европын Төв
Катерина Хадзи-Мицева
Монгол дахь иргэдийн оролцооны эрх зүйн орчин болон институтчилэл
Ч.Тамир, МУИС-ын багш, Бодлогын судлаач
Хууль тогтоох үйл явц дахь олон нийтийн оролцоо
“Хууль боловсруулах, хэлэлцэх үйл явц дахь ТББ-ын оролцоо”
Ж.Баярцэцэг, Нээлттэй Нийгэм Форумын менежер
Румын улсын хууль тогтоох үйл явц дахь олон нийтийн оролцоо
Кристина
Словакийн хууль тогтоох үйл явц дахь олон нийтийн оролцоо
Милан Ветрак
Парламент дахь лоббидох үйл ажиллагаа - Словак
Viktoria Mlynarcikova Contact: [email protected] Open Society Foundation, Slovakia
Хууль тогтоох үйл явц дахь иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо: чех улсын туршлага
Микал Штика Чех улс дахь Транспэрэнси Интэрнейшнл байгууллага
Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль
Др. Милан Ветрак
Словакт Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар олон нийтийн оролцоог зохицуулж байгаа нь
Viktoria Mlynarcikova Contact: [email protected] Open Society Foundation, Slovakia
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад тбб-ын оролцоо: эрх зүйн орчин болон институтчиллийгсайжруулах нь
2006 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн судлаач Д.Бямбажав
Хууль тогтоох үйл явц дахь оролцооны тулгамдсан асуудлууд [a]
Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд
Хууль тогтоох үйл явц дахь оролцооны тулгамдсан асуудлууд [b]
Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд
Хууль тогтоох үйл явц дахь иргэдийн оролцоо: Польшийн жишээ. Үндсэн институцуудын тойм
Доктор Г. Маковски Социологч, Польшийн Олон нийтийн институтын эксперт,
Варшавын их сургуулийн Хэрэглээний нийгмийн шинжлэх ухааны сургуулийн багш
Үндэсний бодлого тодорхойлох үйл явц дахь иргэдийн оролцоо: Тэргүүн туршлага ба сул талууд
Жон Эндер Эстоний хуулийн төв, Эстоний ашгийн бус байгууллагуудын сүлжээ, Бодлого судалгааны PRAXIS Төв
Хууль тогтоох үйл явц дахь иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо: чех улсын туршлага
Микал Штичка Чех улс дахь Транспэрэнси Интэрнейшнл байгууллагын авилгатай тэмцэх асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх төвийн тэргүүн
Словак улсын хууль тогтоох үйл явц дахь ТББ-ын оролцоо
Милан Ветрак Европын Хууль зөвлөгөө байгууллагын захирал Трнава сургуулийн захирал
![]() |
![]() |
![]() |
![]() |
Семинарын үеэр дараахь тодорхой асуудлыг авч үзнэ:
- УИХ, Засгийн Газраар хэлэлцэх гэж буй олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн хууль тогтоомжийн төслийн талаар иргэдэд мэдээлэх байнгын механизм;
- Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад иргэд болон төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөх байнгын механизм;
- Хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх явцад иргэд, ТББ-аас санал авах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах холбогдох төрийн байгууллагын чиг үүрэг;
- Хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслийн талаархи иргэдийн болон ТББ-ын саналыг тусгах чиг үүрэг.
Энэхүү олон улсын семинарт Унгар, Румын, Словак,Чех, Естони, Польш зэрэг Зүүн Европын улс орнуудын 8 гадаадын экспертүүд оролцоно.
Түүнчлэн семинарт УИХ-ын гишүүд, Тамгын Газрын ажилтнууд, ЗГХЭГ, яамд,агентлагийн төлөөлөгчид болон нийслэл, дүүргийн Тамгын Газар, ТББ, хэвлэл мэдээлэл, бизнесийн сектор болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид зэрэг нийтдээ 60 гаруй оролцогчид оролцоно.
1-р сарын 15, 2007 Даваа гариг
09.30-10.00 Оролцогчдыг бүртгэх
10.00-10.10 Нээлт Д.Лүндээжанцан, УИХ-ын дэд дарга
Үдээс өмнөх хуралдаан даргалагч Х.Тэмүүжин, МУИС-ийн ХЗДС-ийн багш, ННФ-ын удирдлагын зөвлөлийн гишүүн
Үндсэн хуралдаан - Хууль боловсруулах, хэлэлцэх үйл явц дахь оролцооны ерөнхий асуудлууд
10.10-10.30 “Хууль тогтоох үйл явц дахь оролцооны тулгамдсан асуудлууд”
З.Энхболд, УИХ-ын гишүүн10.30-10.50 “Хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явцад иргэдийн оролцоог хангах нь:
Европын зарчмууд болон практик асуудлууд”
Катерина Хадзи-Мичева, Европын Ашгийн бус Хуулийн төвийн хуулийн зөвлөх10.50-11.20 Асуулт хариулт, хэлэлцүүлэг
11.20-11.40 Цайны завсарлага
Хуралдаан 1- Иргэдийн оролцооны зохицуулалт
11.40-12.0 “Монгол дахь иргэдийн оролцооны эрх зүйн орчин болон институтчилэл”
С.Тамир, МУИС-ийн багш, бодлогын судлаач12.00-12.20 “Польш улсын хууль хэлэлцэх үйл явц дахь иргэдийн оролцоо”
Гржегорч Маковски, Варшавын их сургуулийн багш12.20-12.50 Асуулт хариулт, хэлэлцүүлэг
13.00-14.30 Үдийн хоол
Үдээс хойшхи хуралдаан даргалагч Ж.Нарантуяа, УИХ-ын Тамгын Газрын 1-р нарийн бичгийн дарга
Хуралдаан 1- Иргэдийн оролцооны зохицуулалт /үргэлжлэл/
14.30-14.50 “Румын улсын иргэдийн оролцооны зохицуулалт”
Андреа Чифан, Румыны Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн нөлөөллийн хөтөлбөрийн зохицуулагч
14.50-15.10 “ Естони улсын үндэсний бодлого боловсруулах үйл явцад иргэдийн оролцоо: ололт болон дутагдалтай талууд”
Жон Ендер, PRAXIS бодлогын судалгааны төвийн төрийн захиргааны хөтөлбөрийн судлаач
15.10-15.30 Асуулт хариулт, хэлэлцүүлэг
Хуралдаан 2 - ТББ-ын оролцооны зохицуулалт
15.30-15.50 “Хууль боловсруулах, хэлэлцэх үйл явц дахь ТББ-ын оролцоо”
Ж.Баярцэцэг, Нээлттэй Нийгэм Форумын менежер
15.50-16.10 “Румын улсын TББ-ын оролцооны эрх зүйн зохицуулалт”
Кристина Ренерт, Румыны Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн төрийн захиргааны шинэчлэлийн хөтөлбөрийн зохицуулагч
16.10-16.30 “Словак улсын ТББ- ын оролцооны зохицуулалт”
Милан Ветрак, Европын Хууль Зөвлөгөө байгууллагын захирал, Трнава сургуулийн багш
16.30-16.50 Цайны завсарлага
16.50-17.10 Асуулт хариулт, хэлэлцүүлэг
Хуралдаан 3 - Парламент дахь лоббигийн зохицуулалт
17.10-17.30 “Монгол дахь лобби үйл ажиллагааны өнөөгийн байдал”
Ц.Оюунбаатар, “Консенсус” төвийн захирал
17.30-17.50 “Парламент дахь лоббигийн эрх зүйн зохицуулалт”
Виктория Млинарчикова, Словакийн Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн ажилтан
17.50-18.10 Асуулт хариулт, хэлэлцүүлэг
1-р сарын 16, 2007 Мягмар гариг
Хуралдаан даргалагч Ж.Баярцэцэг, Нээлттэй Нийгэм Форумын менежер
Хуралдаан 4 - Засгийн Газрын түвшин дэх оролцоо
10.00-10.20 “Яамдын түвшинд хуулийн төсөл боловсруулахад иргэд, ТББ-ыг оролцуулах нь”
Г.Баясгалан, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга
10.20-10.40 “Чех улсын хууль боловсруулах үйл явц дахь иргэдийн оролцоо”
Микал Стика, Авилгалын эсрэг эрх зүйн зөвлөгөө өгөх төвийн захирал, Чех улсын Transparency International салбар
10.40-11.10 Асуулт хариулт, хэлэлцүүлэг
11.10-11.30 Цайны завсарлага
Хуралдаан 5 - Мэдээллийн Эрх Чөлөөний хуулийн оролцооны зохицуулалт
11.30-11.50 “Мэдээллийн Эрх чөлөөний тухай хуулиар оролцоог зохицуулах нь”
Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн санаачлагч
11.50-12.10 “Словак улсын Мэдээллийн Эрх Чөлөөний тухай хуулийн оролцооны зохицуулалт”
Виктория Млинарчикова, Словакийн Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн ажилтан
12.10-12.40 Асуулт хариулт, хэлэлцүүлэг
12.40-12.50 Хурлыг хаах
13.00-14.30 Үдийн хоол