Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтнуудад зориулсан 2 дахь шатны сургалт

A- A A+
Эрх зүйн сургалт, сурталчилгаа  хариуцсан ажилтнуудад зориулсан 2 дахь шатны сургалт

Эрх зүйн сургалт, сурталчилгаа  хариуцсан ажилтнуудад зориулсан 2 дахь шатны сургалт

Нээлттэй Нийгэм Форум нь ХЗДХЯ-тай хамтран “Эрхзүйн мэдээлэл, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд  аймаг, дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын эрх зүйн сургалт, сурталчилгаа  хариуцсан ажилтнуудад зориулсан  2 дахь шатны сургалтыг 2006 оны 9 дүгээр сар 30-наас 10-р сарын 4-ний хооронд зохион байгуулна. Анхны сургалтыг 2006 оны 2-р сарын 27-наас 3-р сарын 4-ний хооронд зохион байгуулсан.

Энэхүү төслийн зорилго нь анхан шатны эрхзүйн зөвлөгөө ба эрхзүйн боловсролыг  төрийн үйлчилгээ болгон хэвшүүлж орон нутгийн удирдлагад институтчилэн бэхжүүлэх, улмаар орон нутгийн иргэдийн эрх зүйн туслалцааны хүртээмж, эрх зүйн боловсролын түвшинг нэмэгдүүлэх явдал юм. Цуврал сургалтаар төслийн хүрээнд боловсруулсан  “Эрх зүйн хөтөч” гарын авлага дээр үндэслэн, иргэдэд эрх зүйн зөвлөгөө, сурталчилгаа өгөх ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн хичээлийг Өмнөд Африк улсын зөвлөх Давид Маккуйсон удирдан явуулна.