ТТБ-ын мониторингийн төсөлд шалгарсан байгууллагуудын уулзалт болно [2006.11.10]

A- A A+
ТТБ-ын мониторингийн төсөлд шалгарсан байгууллагуудын уулзалт болно [2006.11.10]
ТТБ-ын мониторингийн төсөлд шалгарсан байгууллагуудын уулзалт болно [2006.11.10]

Нээлттэй Нийгэм Форумын ТТБ-ын мониторингийн төсөлд оролцогч байгууллагуудад тус тусын мониторингийн үйл ажилгааны явцад олж авсан мэдлэг туршлагаа өөр хоорондоо хуваалцан мэдээлэл солилцох, бусдын туршлагаас суралцах, цаашид холбоотой ажиллах эхлэлийг тавихад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2005 онд шалгарсан байгууллагуудын уулзалтыг зохион байгуулж байна. Хуралд оролцогсод тус тусын мониторингийн үр дүн, хуримтлуулсан туршлага, аргачлалын талаар сурсан мэдсэнээ хуваалцахаас гадна бусдын гүйцэтгэсэн тайланд шүүмж өгөхөд уг хуралын үйл ажиллагаа чиглэгдэх  юм. 2005 оны ТТБ-ын мониторингийн төсөлд оролцогчдын хувьд хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг нь арга зүйтэй холбоотой байсан учир уг хурлын явцад энэ талаар хуримтлуулсан туршлага, тухайн аргачлалын хэлбэрийг хэрэглэхэд ямар хүндрэлтэй тулгарсан болон бэрхшээлийг хэрхэн давж туулсан, цаашид хэрхвэл зохих талаар санал бодлоо хуваалцах нь онцгой ач холбогдолтой юм.