Төрийн бус байгууллагуудыг бодлогын мониторинг хийхийг урьж байна

A- A A+
Төрийн бус байгууллагуудыг бодлогын мониторинг хийхийг урьж байна

Төрийн бус байгууллагуудыг бодлогын мониторинг хийхийг урьж байна.   

Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын ил тод, хариуцлагатай байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих чиг үүргийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын мониторингийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ардчилсан засаглалын гол тулгуур зарчмуудыг хэвшүүлж хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн  мониторингийн төслүүдийг хүлээн авах болно. Тухайлбал, ил тод хариуцлагатай байдал, хууль дээдлэх зарчим, иргэдийн оролцоо гэх мэт зарчмуудтай холбоотой хуулиудын хэрэгжилтэд мониторинг хийх.

Мониторинг нь дараах үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд: 

    • Тухайн хуулийн заалтууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон холбогдох тогтсон хэм хэмжээ , жишигт нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх 
    • Тухайн хуулийн хэрэгжих явцад гарч байгаа зөрчил, дутагдлуудыг тодорхойлж, бодит баримт, мэдээлэл цуглуулах. Тухайлбал, хуулиар тогтоосон хэм хэмжээ, жишиг, заалтуудыг үндэслэн бодит байдалд хэрэгжих байдалд нь үнэлэлт дүгнэлт өгөх, үйл явдлыг ажиглах, газар дээр нь судлах, кейс жишээ, анкетын асуулга  авах, хоёрдагч мэдээлэл, баталгаажуулах баримт цуглуулах, ярилцлага хийх болон бусад аргыг ашиглана.
    • Цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргах. Тухайн зөрчлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаарх дүгнэлт,  цаашид авах  шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмж гаргана.
    • Мониторингийн үр дүнг хэрэгжүүлэх нөлөөллийн стратегийг тодорхойлж, цогц үйл ажиллагааг төлөвлөсөн байна. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй удирдамж болон төслийн өргөдлийн маягтыг доорх хаягаар   авах боломжтой.

Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлэн  өгнө. Үүнд:

  • Сонирхолоо илэрхийлсэн захидал
  • Төслийн өргөдөл
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын үйл ажиллагааны тайлан
  • Урд нь гүйцэтгэж  байсан  мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/

Өргөдлийг доорх хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17.00  цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-48
Утас –313207
Факс-324857
Е-шуудан: 
 [email protected] , [email protected]