Нөхөн сонгуульд Ө.Энхтyвшин ялжээ (2006.09.04)

A- A A+
Нөхөн сонгуульд Ө.Энхтyвшин ялжээ (2006.09.04)

Нөхөн сонгуульд Ө.Энхтyвшин ялжээ (2006.09.04)

УИХ-ын сонгуулийн 46  дугаар тойргийн нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр  МАХН-аас нэр дэвшигч  Ө.Энхтүвшин олонхийн санал авч ялалт байгуулсан гэж өдөр тутмын сонинууд мэдээлжээ. Ө.Энхтүвшингийн дараа Ардчилсан намын нэр дэвшигч О.Отгонсайхан орж байгаа аж. Шөнийн 02.30 цагийн үед авсан мэдээллээр 11 мянга гаруй сонгогчдын 70 хувийн саналыг нэгтгэж амжсан бөгөөд Ө.Энхтүвшин О.Отгонсайханаас 1500 орчим саналаар илүү байна гэж Өдрийн сонинд бичжээ. Нөхөн сонгуульд улстөрийн долоон нам оролцсон ч жижиг таван нам нийлээд зуун хүний ч санал аваагүй 0.86 хувийн санал л авсан нь жижиг намуудын төгсгөл хэмээн тус сонин үзжээ.  Энэ тойрогт харьяалагддаг Цагаан-Уул сумын сонгогчдын тоо 2004 оныхтой харьцуулахад хоёр дахин өсч, бусад нь буурсан аж. Энэ бол нэр дэвшигч Ө.Энхтүвшингийн төрсөн нутаг бөгөөд  сонгогч¬дын тоог зохиомлоор өсгө¬сөн хэмээн Ардчилсан нам үзэж байгаа аж.

Сонгуулийн ерөнхий хорооноос 22 цаг 40 минутад хийсэн мэдээллээс үзвэл  нөхөн сонгуульд нийт 15407 сонгогч нэрийн жаг¬саал¬тад бүртгэгдсэний 11402 хүн са¬нал өгч 74 хувь нь хамрагдсан гэсэн урьдчилсан дүн гар¬чээ. Санал хураалтад хамрагдагсдыг сум¬даар нь мэ¬дээлвэл Арбулагийн 2234 сонгогчоос 1668, Бүрэн¬тогтохын 2710 сонгогчоос 1832, Цагаан Уулын 2692 сонгогчоос 2190, Цэцэрлэгийн 2650 сонгогчоос 2071, Мөрөнгийн 5117 сонгог¬чоос 3641 нь хамрагджээ. Нөхөн сонгууль болсон нутаг орон, орчинд санал хураалттай хол¬боотой ямар нэг зөрчил маргааны тухай мэдээлэл, гомдол санал ирээгүй хэмээн СЕХ мэдээлжээ.