Ө. Энхтүвшин 56,74 хувиар ялжээ (2006.09.05)
УИХ-ын 46 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулийн урьдчилсёан дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр албан ёсоор таницуулав. Тус тойрогт 15551 сонгогч нэрсийн жагсаалтад бүртэгдсэнээс 12393 нь сонгуульд оролцон сонгуулийн ирц79,69 хувьтай болжээ. Эдгээрийн 12211 нь буюу 98.53 хувь нь саналаа өгснөөс МАХН-аас нэр дэвшигч Ө.Энхтүвшин 6929 сонгогчийн санал авч 56.74 хувиар ялалт байгуулсан байна. Түүний гол өрсөлдөгч, Ардчилсан намын нэр дэвшигч О.Отгонсайханд 4964 сонгогч итгэл үзүүлж 40.65 хувийн санал авчээ. Бусад нэр дэвшигчдийн тухайд Эх орон намаас нэр дэвшигч П.Дэлгэржав сонгогчдын 0.94 хувь буюу 115 хүний санал, Ард түмний намаас нэр дэвшигч Л.Дэлгэрдалай 87 хүн буюу 0.71 хувь, Иргэний Зориг намын Ч.Базар 81 хүн буюу 0.66 хувь, МУНН-ын Л.Тэмүүжин 25 хүн буюу 0.20 хувь, БНН-ын С.Баянманлай таван хүн буюу 0.07 хувийн санал тус тус авсан байна. 182 сонгогч саналын хуудсаа буруу бөглөснийг хүчингүйд тооцсон нь сонгогчдын 1.47 хувь болжээ. Мөн санал тэмдэглээгүй дөрвөн хуудас гарчээ. СЕХ сонгуулийн эцсийн дүнг нөгөөдөр гаргана гэж мэдэгджээ.
СЕХ-ны дарга Б.Баттулгын ярьснаас үзвэл УИХ-аас нөхөн сонгуулийг зохион байгуулахад зориулж 12.5 сая төгрөг төсөвлөж өгсөн боловч холбоо, шатахууны зардал хэтэрсэн ажээ.