Айвенхое Майнс-ийн гэрээг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдав (2006.09.06)

A- A A+
Айвенхое Майнс-ийн гэрээг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдав (2006.09.06)

Айвенхое Майнс-ийн гэрээг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдав (2006.09.06)

Дороти Косич

Рено, Невада (Mineweb.com) – Монгол Улсын Засгийн Газар Айвенхое Майнс-тай албан ёсны гэрээ байгуулах талаар хэлэлцэх ажлын хэсгийг байгуулав. Уг гэрээгээр энэ оронд хэрэгжүүлэх алт, зэсний Оюу Толгой төслийн хүрээнд татвар, санхүүгийн болон хууль, эрхийн орчинг 30 жилийн хугацаатай тогтоож өгөх юм.
Энэ Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ Айвенхое Майнс-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал Жон Макен “татварын болон эрдэс баялагийн хуульд саяхан оруулсан өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх асуудлыг сэргээх замыг засч өгөв” гэжээ.
10 гишүүнээс бүрдэх ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлтгэж, Монгол Улсын Засгийн газарт өргөн барих аж. Ажлын хэсэгт Сангийн Яам, Худалдаа, Үйлдвэрийн Яам, Байгаль, Орчны Яам, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны төлөөлөгчид орсон ажээ. 
Оюу Толгойн алт, зэсний орд газар нь Монголын Өмнөговь аймагт байдаг бөгөөд 40 жилийн нөөцтэй, жилд нэг тэрбум фунт зэс, 330 мянган унц алт олборлох аж.
Хэлэцээрээр өнгөрсөн 5-р сард баталсан Монголын уул уурхайн бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн талаар хэлэцэх төлөвтэй байна. Хуульд зааснаар алтны үнэ 500 америк доллараас давах, нэг тонн зэсний үнэ 2600 америк доллар давах нөхцөлд олох ашгийн 2/3-т татвар ноогдуулахаар байгаа ч хуулийг уул уурхайн хэлцэл, хэлэлцээр, хөрөнгө оруулалтын гэрээ бүрийн тухайд жичид нь хэлэлцэж байж хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.  
 
Алт, зэсний олборлолтоос авах хураамжийг 5 хувь болгон хоёр дахин өсгөсөн бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар орлогын 2.6 сая америк доллараас давсан хэсэгт 30 хувь байсныг 25 хувь болгон бууруулжээ. Монгол мөн гадаадынхныг татвараас чөлөөлж байснаа больж, газрын элэгдэл, хорогдлын хураамж ноогдуулжээ. Айвенхое Майнс-ийн төлөөлөгчийн өнгөрсөн Лхагва гаригт Mineweb-д хэлснээс үзвэл Засгийн газартай хийх хэлэлцээрээр Оюу Толгойн татварын бүтэц тогтворжно хэмээн найдаж буй аж.
 
Монголын Засгийн газар эх орондоо уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой байгаа нь Айвенхое Майнс, ажлын хэсгийн хооронд болох хэлцлийн өөр нэг хэлэлцэх асуудал болох төлөвтэй байна. Хөгжиж буй орнуудын засгийн газрууд уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулахад улам их сонирхол үзүүлэх болсон нь ийм үйлдвэр ажлын байр бий болгож, байгалийн эрдэс баялгийг олборлож дууссан нөхцөлд ч урт хугацаанд татварын орлого өгдөгтэй холбоотой. 

Айвенхое-гийн хэлцлийн үйл явц Монголын Засгийн газар юмуу ирээдүйд бий болох уул уурхайн улсын компани Оюу Толгой төслийн хувьцааны 34 хүртэл хувийг эзэмших, эсэх тухайд мөн хариу өгөх болно. Одоогоор Айвенхое төслийг 100 хувь эзэмшиж буй.