ХЭВЛЭЛИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Нээлттэй Нийгэм Форумаас хэвлэн нийтэлж буй
ном хэвлэх урилга
Нээлттэй Нийгэм Форум 2003 оноос эхлэн иргэний нийгмийн байгууллага, бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэдэд зориулан тодорхой сэдвээр гарын авлага, судалгаа шинжилгээний тайлан, ном зүйн цуврал зэргийг хэвлэн нийтэлж олон нийтэд түгээж байна. Форумаас 2007 онд шинээр хэвлүүлэх тус бүр нь 100 орчим хуудастай, 500-2000 хувиар хэвлэгдэх 20 гаруй номын дизайн, эх бэлтгэлийг хийж хэвлэн нийтлэхэд Хэвлэлийн компаниудыг хамтран ажиллахыг урьж байна.
Сонирхсон компаниуд дараах материалыг бүрдүүлэн 2007 оны нэгдүгээр сарын 16-ны өдөрт багтаан Нээлттэй Нийгэм Форумын хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
- 5 хэвлэлийн хуудас номыг өөр өөр форматаар хэвлэх үнийн ерөнхий санал (Үнийн саналд орох өгөгдлийг энд дарж авна уу.)
- Өгөгдсөн номын эх бэлтгэл, дизайны загвар (Номын эхийг энд дарж авна уу. , A5 форматаар, дотор хуудас 2 өнгөөр, хавтас 4 өнгөөр, нуруу спериалтай)
- Хэвлэсэн ном, бүтээгдэхүүний үзүүлэн хувь (2-3 ширхэг)
- Байнга хамтран ажилладаг байгууллагын жагсаалт
- Гэрээт үйлчлүүлэгч байгууллагад үзүүлэх хөнгөлөлт болон харилцааны менежементтэй холбогдсон бусад санал
Ирүүлсэн материалыг үндэслэн доорхи үзүүлэлтээр харьцуулж дөрвөөс таван Хэвлэлийн компанийг шалгаруулан нэг жилийн хугацаанд хамтран ажиллах болно. Шалгаруулах үзүүлэлт:
- Эх бэлтгэл, дизайны шинэлэг шийдэл (ирүүлсэн загвар дээр үндэслэнэ)
- Хүснэгт, зураг, графикийн боловсруулалт
- Өнгө сонголт, хэвлэлийн болон материалын чанар
- Ном хэвлэх ерөнхий үнийн санал
- Үйлчлүүлэгчид үзүүлэх үнийн хөнгөлөлт болон харилцааны менежементийн шинэлэг санал
Сонирхсон Хэвлэлийн компаниуд өргөнөөр оролцоно уу.
Хаяг:
Нээлттэй Нийгэм
Форум
Жамъян гүний - 5/1
Улаанбаатар - 48, Монгол Улс
Teл:
976-11-313207
Фaкс: 976-11-324857
И-мэйл: [email protected]
Хандах
агуулга: Нээлттэй Нийгэм Форумын ном хэвлэх урилга