ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ #9: 2008 ОНД ЛИЦЕНЗИЙН ТОО 767-ООР НЭМЭГДЛЭЭ
Дугаарыг бэлтгэсэн Д. Долгорсүрэн, [email protected]
2009 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
2009 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөр Уул уурхайн салбарт нийт 5202 лиценз хүчинтэй байна. Эдгээр лицензийн төрөл, хамрах талбай, эзэмшигч, олгогдсон аймаг, сум зэрэг олон мэдээллийг Лиценз Ажиглагчийн энэ дугаарт толилуулж байна. Лицензийн бүртгэлийн өгөгдлийн сангаа бидэнд гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт талархал илэрхийлье.
2009 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Монгол улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 5202 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа хийгээд зарим лиценз олон сумын нутаг дэвсгэрийг дамнан хамардаг ба ийм лицензийг хамарсан сумын тоогоор бүртгэж авсан нь 6212 лиценз болж байна. 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 5551 тусдаа сумын талбайг хамарсан 4644 лиценз хүчинтэй байсантай харьцуулахад лицензийн тоо сүүлийн 8 сарын дотор 558-аар нэмэгдсэн байна.
5202 лицензийн 21 хувь буюу 1091 нь ашиглалтын, үлдсэн 4111 нь хайгуулын лиценз байна. Ашиглалтын лиценз сүүлийн хагас жилийн дотор 1060-аас 31 нэгжээр нэмэгдсэн байна. Нийт 49.4 сая га талбайд лицензэд олгогдсон байгаа нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 31 орчим хувьтай тэнцэх юм.
Эдгээр лицензийг аль аймгуудад олгогдсоноор нь Хүснэгт 1-д үзүүлэв (Улаанбаатар хотыг оруулав). Хамгийн их лицензтэй аймгаар Төв, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий шалгарч байгаа бол хамгийн цөөн лицензтэй аймагт Говьсүмбэр, Орхон хоёрыг тооцохоор байна. Завхан аймагт нэг ашиглалтын лицензэд 35 хайгуулын лиценз ногдож байгаа нь хайгуулын лиценз, ашиглалтын лицензийн хамгийн өндөр зөрүү болж байна. Харин Улаанбаатар хотод 1.5 ашиглалтын лиценз тутамд 1 хайгуулын лиценз ногдож байгаа бөгөөд ашиглалтын лиценз нь хайгуулынхаасаа илүү цорын ганц газар юм. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 131 ашиглалтын лиценз олгогдсон нь лицензийн тоогоор Төв, Сэлэнгэ аймгийн дараа орж байгаа хийгээд эдгээр ашиглалтын лицензийн дийлэнхийг буюу 67,9 хувийг барилгын материал, 30,5 хувийг нүүрс, 1,5 хувийг нүүрс, болон барилгын материал олборлох зөвшөөрөл хамтад нь авсан лиценз эзэлдэг байна.
Хүснэгт 1 . Хүчинтэй лицензийн тоо, аймгаар /2 аймгийн нутаг дэвсгэрийг дамнан хамарсан лицензийг хамарсан аймгийн тоогоор бүртгэж авсанаар харуулав /
Аймаг |
Лицензийн төрөл |
Нийт | |
Ашиглалтын |
Хайгуулын | ||
Архангай |
21 |
85 |
106 |
Баян-Өлгий |
17 |
104 |
121 |
Баянхонгор |
54 |
178 |
232 |
Булган |
50 |
136 |
186 |
Өвөрхангай |
28 |
78 |
106 |
Говь-Алтай |
13 |
243 |
256 |
Говьсүмбэр |
5 |
27 |
32 |
Дархан-Уул |
60 |
70 |
130 |
Дорноговь |
94 |
533 |
627 |
Дорнод |
41 |
226 |
267 |
Дундговь |
38 |
256 |
294 |
Завхан |
3 |
107 |
110 |
Өмнөговь |
41 |
438 |
479 |
Орхон |
8 |
8 |
16 |
Сүхбаатар |
26 |
223 |
249 |
Сэлэнгэ |
146 |
316 |
462 |
Төв |
190 |
410 |
600 |
Увс |
37 |
146 |
183 |
Улаанбаатар |
131 |
86 |
217 |
Хөвсгөл |
16 |
127 |
143 |
Ховд |
17 |
155 |
172 |
Хэнтий |
72 |
285 |
357 |
Нийт |
1108 |
4237 |
5345 |
Харин лицензээр олгогдсон талбайг засаг захиргааны нэгжээр харьцуулан үзэхэд Дорноговь, Говь-Алтай зэрэг аймгууд бусдаасаа нилээд онцгой байгааг Хүснэгт 2-оос харж болно.
Хүснэгт 2 . Лицензийн талбай, аймгаар
Аймаг |
Лицензийн төрөл |
Нийт (га) | |
Ашиглалтын |
Хайгуулын | ||
Дорноговь |
43,957 |
6,407,038 |
6,450,995 |
Говь-Алтай |
925 |
5,860,922 |
5,861,847 |
Дорнод |
9,890 |
3,889,478 |
3,899,368 |
Сүхбаатар |
3,703 |
3,424,287 |
3,427,990 |
Дундговь |
5,945 |
2,996,077 |
3,002,022 |
Ховд |
5,077 |
2,365,267 |
2,370,344 |
Баянхонгор |
11,821 |
2,085,551 |
2,097,372 |
Аймаг |
Лицензийн төрөл |
Нийт | |
Ашиглалтын |
Хайгуулын |
| |
Булган |
14,196 |
1,504,966 |
1,519,162 |
Хэнтий |
13,124 |
1,401,800 |
1,414,924 |
Завхан |
6,655 |
1,373,109 |
1,379,764 |
Хөвсгөл |
1,499 |
1,288,205 |
1,289,704 |
Увс |
5,260 |
1,245,101 |
1,250,361 |
Төв |
32,840 |
1,157,225 |
1,190,065 |
Өвөрхангай |
12,292 |
1,160,319 |
1,172,611 |
Архангай |
8,610 |
1,125,405 |
1,134,015 |
Баян-Өлгий |
4,822 |
1,023,824 |
1,028,646 |
Сэлэнгэ |
29,578 |
860,334 |
889,912 |
Говьсүмбэр |
4,470 |
206,084 |
210,554 |
Дархан-Уул |
6,839 |
41,039 |
47,878 |
Орхон |
2,710 |
18,159 |
20,869 |
Улаанбаатар |
10,481 |
14,486 |
24,967 |
Нийт |
234,694 |
39,448,676 |
39,683,370 |
Ашиглалтын лиценз
2009 оны 1 сарын 2-ны байдлаар нийт 1091 ашиглалтын лиценз хүчинтэй байна.
Доорх хүснэгтүүдэд хамгийн олон тооны ашиглалтын лиценз олгогдсон 3 аймгийг үзүүлсэн бөгөөд тухайн аймагт чухам ямар компани, ашигт малтмалын ямар төрлөөр, 2-оос дээш тооны ашиглалтын лиценз эзэмшиж байгааг харуулахыг зорилоо.
Хүснэгт 3-1. Төв аймагт олгогдсон Ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Төв аймаг | |||
Компанийн нэр |
Харъяа улс |
Лицензийн тоо |
А/м-ын төрөл |
Авдарбаян |
монгол |
2 |
алт |
Алмазгрупп |
монгол |
2 |
алт |
Анхай-Интернэшнл |
хятад |
2 |
төмөр |
Бат-Алт төв |
орос/хамтарсан |
2 |
алт |
Баялагбийлд инвест |
монгол |
2 |
бар/м |
Монвольфрам |
монгол |
2 |
гянтболд |
Монжап-Интернэшнл |
япон/хамтарсан |
2 |
алт |
Монполимет |
монгол |
2 |
алт |
Нарийн гол гоулд |
их Британи/хамт |
2 |
алт |
Полоресорсез |
австрали |
2 |
нүүрс |
Сентеррагоулд монголия |
кеймений арлууд |
2 |
алт |
Үүртгоулд |
монгол |
2 |
алт |
Уянган |
монгол |
2 |
алт |
ХОТУ |
монгол |
2 |
алт |
Хөхшугам |
монгол |
2 |
бар/м |
Цирконмайнинг |
монгол |
2 |
нүүрс |
Чулуут-Интернэшнл |
солонгос/хамтарсан |
2 |
жонш |
Эрхэсмайнинг |
монгол |
2 |
алт |
Юу Эн Эф Эм |
канад |
2 |
холимог/м |
Аварга тосон хэнтий |
монгол |
3 |
алт |
Гурвантөхөм |
монгол |
3 |
алт |
Их тохойрол |
бермудын арал |
3 |
алт |
Монголчех металл |
чех |
3 |
жонш |
Т энд Ч |
монгол |
3 |
алт |
Тод-Ундрага |
монгол |
3 |
алт |
Төгрөгнуурын энержи |
монгол |
3 |
нүүрс |
Цэвдэг |
монгол |
3 |
алт |
Бумбат |
канад/хамт |
6 |
алт |
Монголросцветмет |
орос/хамтарсан |
7 |
алт |
Алтандорнод монгол |
орос |
18 |
алт |
Төв аймагт нийт олгогдсон ашиглалтын лицензийн дийлэнх буюу 57.5 хувь нь алтны, 21.4 хувь нь барилгын материал ашиглалтын лиценз байгаа хийгээд үлдсэн хувийг жонш, базальт, боржин гянтболд, давс, холимог металл, цагаан тугалга, шохой зэргийг олборлох зөвшөөрөл эзэлж байна.
Хүснэгт 3-2. Өмнөговь аймагт олгогдсон Ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Өмнөговь аймаг | |||
Компанийн нэр |
Улсын нэр |
Лицензийн тоо |
А/м-ын төрөл |
Энержиресурс |
монгол |
1 |
нүүрс |
Болдфорда |
хятад/хамтарсан |
2 |
нүүрс |
Таван толгойн нүүрсний уурхай |
монгол |
2 |
Нүүрс |
Эм Жи Эйч |
япон/хамтарсан |
2 |
алт |
Хэнсүл |
солонгос/хамт |
3 |
алт |
Айвенхоу майнз монголия инк |
Их Британийн Виржинийн арал |
5 |
зэс |
Эрдэнэс МГЛ |
монгол |
5 |
нүүрс |
Монголын алт МАК |
монгол |
6 |
Нүүрс |
Өмнөговь аймагт олгогдсон нийт ашиглалтын лицензэд нүүрс 56 хувь, алт 17 хувь, зэс 9,7 хувь, үлдсэнийг нь төмөр, давс, барилгын материал, мангани олборлох зөвшөөрөл эзэлж байна.
Хүснэгт 3-3. Сэлэнгэ аймагт олгогдсон Ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Улсын нэр |
Лицензийн тоо |
А/м-ын төрөл |
Алтан шагай групп |
монгол |
2 |
алт |
Аниш |
орос/хамтарсан |
2 |
алт |
Анодбанк |
монгол |
2 |
алт |
Голдентайга |
монгол |
2 |
алт |
Дарханы төмөрлөгийн үйлдвэр |
монгол |
2 |
төмөр |
Золотойвиктория |
орос/хамтарсан |
2 |
алт |
Зүрийн булан |
монгол |
2 |
алт |
Монгол-Алт |
монгол |
2 |
алт |
Монгол-Анар трейд |
монгол |
2 |
алт |
Монлид трейд |
монгол |
2 |
алт |
Сонортрейд |
монгол |
2 |
алт |
Флинкмонголиа |
украйн |
2 |
алт |
Хангарьд |
монгол |
2 |
алт |
Хурай |
монгол |
2 |
Алт |
Хонгорын орд |
монгол |
3 |
алт |
Хунанжинлэн |
хятад |
3 |
алт |
Шарнарст |
монгол |
3 |
алт |
Бүүргэнт |
монгол |
4 |
алт |
Ди Зэт энд Ай |
орос/хамтарсан |
4 |
алт |
Эрдэсхолдинг |
монгол |
4 |
алт |
Гацуурт |
монгол |
5 |
алт |
Сентеррагоулд монголия |
кеймений арлууд |
6 |
алт |
Жамп |
монгол |
8 |
алт |
Бороогоулд |
багами |
10 |
алт |
Сэлэнгэ аймагт хамгийн олон тооны ашиглалтын лицензийг Монгол улсын Засгийн Газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэх 4 компанийн нэг болох Бороо Гоулд /Багами улс/ компани эзэмшдэг бөгөөд тэдний Сэлэнгэ аймгийн нутагт эзэмшиж байгаа 10 лиценз нь Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нутаг дэвсгэрт олгогджээ.
Ашиглалтын лицензтэй холбоотой зарим үзүүлэлтүүдийг Хүснэгт 4 -т танилцуулав.
Хүснэгт 4. Ашиглалтын лицензтэй холбоотой зарим үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Тоо |
Байрлал |
Лицензийн тоо |
нэгж |
1091 |
|
Лицензийн дундаж талбай |
га |
361 |
|
Хамгийн их талбайтай лиценз |
га |
37350 |
Өмнөговь |
Хамгийн бага талбайтай лиценз |
га |
0.2 |
Улаанбаатар |
Хамгийн их лицензтэй аймаг |
нэгж |
190 |
Төв |
Хамгийн цөөн лицензтэй аймаг |
нэгж |
3 |
Завхан |
Хүчинтэй байгаа 1091 ашиглалтын лицензийн 458 буюу 41 хувь нь алтны ашиглалтын лиценз байна. Түүнчлэн барилгын материал, нүүрс, жонш, зэргийн лиценз давамгайлж байгааг Зураг 1-ээс харж болно.
Зураг 1 . Ашиглалтын лиценз, ашигт малтмалын төрлөөр
Хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензтэй томоохон компаниудын жагсаалтыг Хүснэгт 5-д үзүүллээ. Эдгээрээс нүүрсний компаниуд томоохон талбайд ашиглалт явуулах нь зонхилж байгааг харж болно.
Хүснэгт 5. Хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензтэй 10 компани
Компанийн нэр |
Лицензийн тоо |
Харъяа улс |
Ашигт малтмалын |
Лицензийн |
Эрдэнэс МГЛ |
1 |
монгол |
мөнгө |
31 |
|
8 |
|
нүүрс |
72,815 |
Броад |
1 |
хятад |
нүүрс |
37,350 |
Оуяашиёоу |
3 |
хятад |
нүүрс |
32,782 |
Айвенхоу майнз монголия инк |
4 |
Их британийн Виржинийн арал |
зэс |
23,867 |
Моринлуу |
1 |
хятад |
нүүрс |
18,662 |
Гацуурт |
24 |
монгол |
алт |
12,030 |
|
1 |
|
бар/м |
74 |
Алтандорнод монгол |
30 |
орос |
алт |
10,248 |
Саусгоби сэндс |
1 |
Их британийн Виржинийн арал |
нүүрс |
9,308 |
Бороогоулд |
9 |
багами |
алт |
6,354 |
Монголросцветмет |
7 |
орос/хамт |
алт |
458 |
|
1 |
|
гянтболд |
3,510 |
|
18 |
|
жонш |
1,228 |
|
1 |
|
Мөнгө |
37 |
|
1 |
|
Нүүрс |
13 |
|
2 |
|
холимог/м |
1,011 |
Нийт |
229,778 |
Нийлбэр дүнгээрээ хамгийн том талбай бүхий ашиглалтын лиценз эзэмшиж буй дотоодын компаниудыг жагсаавал 2007 оны 11 сард Энержиресурс, Гацуурт компаниуд шалгарч байсан бол энэ удаад Эрдэнэс МГЛ, Гацуурт компаниуд шалгарч Энержиресурс компани болон Эрдэнэс МГЛ /УҮГ/ компаниудын байр солигдсон байгааг Хүснэгт 6-аас анзаарч болохоор байна.
Хүснэгт 6. Хамгийн том талбай бүхий ашиглалтын лиценз эзэмшиж буй дотоодын компаниуд
Компанийн нэр |
Лицензийн талбай (га) | |
2008 оны 12 сар |
2007 оны 11 сар | |
Эрдэнэс МГЛ |
72,846 |
4,293 |
Гацуурт |
12,104 |
12,447 |
Монголын алт МАК |
5,782 |
5,782 |
Багануур |
4,783 |
4,783 |
Энержиресурс |
2,962 |
71,482 |
МОЭНКО |
2,693 |
2,655 |
Жамп |
2,220 |
2,595 |
Хосхас |
2,069 |
2,069 |
Шарын гол |
1,884 |
1,884 |
Заамарын их алт |
1,727 |
1,727 |
Харин хамгийн олон алтны ашиглалтын лицензтэй дотоодын компаниудыг жагсаавал Гацуурт компани 25, Жамп компани 15 лиценз эзэмшиж байгаагаараа тэргүүлж байна. Бусад хамгийн олон лиценз эзэмшдэг дотоодын алтны компаниудыг Хүснэгт 7-гоос сонирхоно уу. Сүүлийн нэг жилд Бүүргэнт компанийн алтны лицензийн тоо 5-аар цөөрсөн бол Жамп компанийн лиценз 2-оор цөөрсөнийг анзаарч болох байна.
Хүснэгт 7. Алтны хамгийн олон ашиглалтын лицензтэй дотоодын компаниуд
Компанийн нэр |
Лицензийн тоо | |
2008 оны 12 сард |
2007 оны 11 сард | |
Гацуурт |
25 |
25 |
Жамп |
15 |
17 |
Дацантрейд |
9 |
10 |
Бүүргэнт |
5 |
10 |
Монгол газар |
5 |
5 |
Хосхас |
6 |
6 |
Монгол-Алт |
3 |
4 |
Эрдэсхолдинг |
4 |
4 |
Эрхэсмайнинг |
4 |
4 |
Дүн |
76 |
85 |
Нийт алтны лицензид эзлэх хувь |
16,5% |
18,5% |
Харин алт олборлолт хамгийн ихээр явагдаж байгаа аймгуудад Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Дархан-Уул аймгууд орохоор байна. Эдгээр аймагт хамгийн олон тооны алтны ашиглалтын лиценз олгогдсон байгааг Хүснэгт 8-д үзүүлэв. Сэлэнгэ аймагт нийт алтны ашиглалтын лицензийн 26,6 орчим хувь, Төв аймагт 24 хувь нь хүчинтэй байна.
Хүснэгт 8. Хамгийн олон алтны ашиглалтын лиценз бүхий аймгууд
Аймгийн нэр |
Лицензийн тоо |
Өөрчлөлт | |
2008 оны 12 сард |
2007 оны 11 сард | ||
Сэлэнгэ |
122 |
136 |
-14 |
Төв |
110 |
96 |
14 |
Баянхонгор |
49 |
52 |
-3 |
Дархан-Уул |
37 |
35 |
2 |
Булган |
37 |
28 |
9 |
Өвөрхангай |
24 |
23 |
1 |
Хэнтий |
19 |
18 |
1 |
Дорнод |
17 |
17 |
0 |
Архангай |
14 |
15 |
-1 |
Увс |
14 |
12 |
2 |
Нийт |
443 |
432 |
11 |
Ашигт малтмалын ашиглалт хамгийн их хэмжээнд явагдаж байгаа сумдыг Хүснэгт 9-д үзүүлсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 127,766 га талбайг ашиглалтын лицензэд олгосон байгаа хийгээд 2007 оны 11 сартай харьцуулахад Дорноговийн Өргөн, Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумдад нэлээд өөрчлөлт ажиглагдаж байна.
Хүснэгт 9. Хамгийн их талбай ашиглалтын лицензэд олгогдсон сумд
Аймаг |
Сум |
Талбай (га) |
2007 оны 11 сард |
Өөрчлөлт (га) |
Цогтцэций |
Өмнөговь |
127,766 |
127,764 |
2 |
Өргөн |
Дорноговь |
20,272 |
674 |
19,598 |
Заамар |
Төв |
15,882 |
12,468 |
3,414 |
Ханбогд |
Өмнөговь |
14,965 |
14,941 |
24 |
Гурвантэс |
Өмнөговь |
10,935 |
10,600 |
335 |
Ерөө |
Сэлэнгэ |
10,815 |
11,355 |
-540 |
Баян-Овоо |
Өмнөговь |
9,326 |
9,326 |
0 |
Бүрэгхангай |
Булган |
8,467 |
9,774 |
1,307 |
Хайгуулын лиценз
Нийт 4111 хайгуулын лиценз хүчинтэй байгааг задлан авч үзье.
Хайгуулын лицензтэй холбоотой зарим үзүүлэлтүүдийг Хүснэгт 10-т үзүүлэв.
Хүснэгт 10. Хайгуулын лицензтэй холбоотой зарим үзүүлэлт
Үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Тоо |
Байрлал |
Лицензийн тоо |
нэгж |
5070 |
|
Лицензийн дундаж талбай |
га |
9887 |
|
Хамгийн их талбайтай лиценз |
га |
398781 |
Баянхонгор |
Хамгийн бага талбайтай лиценз |
га |
0.6 |
Сэлэнгэ |
Хамгийн их лицензтэй аймаг |
нэгж |
613 |
Дорноговь |
Хамгийн цөөн лицензтэй аймаг |
нэгж |
8 |
Орхон |
Хайгуулын лиценз нь томоохон талбай бүхий газар нутагт олгогддог. Нийт 49.4 сая га талбайд лиценз олгогдсоны 49 сая га нь хайгуулын лицензийн талбайн хэмжээ юм. Үүнээс Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн алба дангаараа 5,2 га талбайг хамрах 56 лицензийг өөртөө хадгалсан байдалтай байна. Хамгийн том талбайд хайгуулын лиценз эзэмшиж буй компаниудыг Гобикоул энд энержи, Эс Си И Ар, Айвенхоу майнз монголия инк зэрэг компаниуд тэргүүлж байна. 2007 оны 11 сард энэ үзүүлэлтээр харьцуулахад Айвенхоу майнз монголия компани эхэнд явж байсан хийгээд энэ удаад жагсаалтын 3-дугаарт оржээ. Жагсаалтын 2 дугаарт орсон Эс Си И Ар компанийн Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад авсан хайгуулын 20 лицензийн нийт талбай нь 2 сая гаруй га талбай болсон байна.
Хүснэгт 11. Хамгийн том талбайд хайгуулын лиценз эзэмшиж буй компаниуд
Компанийн нэр |
Харъяа улс |
Лицензийн талбай (га) |
Гобикоул энд энержи |
Их британийн Виржинийн арал |
2110335 |
Эс Си И Ар |
монгол |
2096115 |
Айвенхоу майнз монголия инк |
Их британийн Виржинийн арал |
1834989 |
Саусгоби сэндс |
Их британийн Виржинийн арал |
1811970 |
Зараяа холдингс |
Их британийн Виржинийн арал |
1595274 |
Тефис майнинг |
багами |
1161685 |
Аревамонгол |
франц |
941896 |
Гурвансайхан |
Орос амерк хамтарсан |
684058 |
Самтанморес |
солонгос |
659590 |
Булгангоулд |
монгол |
562825 |
Эм Пи Эйч Си Эл |
монгол |
561985 |
Содгазар |
монгол |
535470 |
Бату майнинг монгол |
Их британийн Виржинийн арал |
507767 |
Камекомонгол |
люксембург |
503769 |
Эм Өү Өү Ай Си Өү |
сингапур |
487509 |
Полоресорсез |
авсрали |
423925 |
Харин хамгийн том талбайд лиценз эзэмшиж буй дотоодын компаниудыг жагсаавал Эс Си И Ар, Булгангоулд, Эм Ди Эйч Си Эл, Содгазар гэгч компаниуд шалгарч байгааг Хүснэгт 12-т үзүүлэв.
Хүснэгт 12. Хамгийн том талбайд лиценз эзэмшиж буй дотоодын компаниуд
Компанийн нэр |
Лицензийн талбай (га) |
Эс Си И Ар |
2096115 |
Булгангоулд |
562825 |
Эм Пи Эйч Си Эл |
561985 |
Содгазар |
535470 |
Ньюсентури девелопментс |
398232 |
МОЭНКО |
329071 |
Аргатбүл |
291179 |
Тундерклап |
278060 |
Могол интэрнэшнл |
270856 |
ЗБАА |
262781 |
Хамгийн их талбайд хайгуулын лиценз олгогдсон сумдаар Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд сум шалгарч байна. Хамгийн их талбайд хайгуулын лиценз олгогдсон эхний 10 сум бүгд говийн бүс нутгийнх байна.
Хүснэгт 13. Хамгийн их талбай хайгуулын лицензэд олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Талбай (га) |
Гурвантэс |
Өмнөговь |
1,306,985 |
Ханбогд |
Өмнөговь |
1,121,688 |
Алтай |
Говь-Алтай |
1,066,000 |
Манлай |
Өмнөговь |
1,028,121 |
Номгон |
Өмнөговь |
974,841 |
Улаанбадрах |
Дорноговь |
965,884 |
Мандах |
Дорноговь |
948,559 |
Ноён |
Өмнөговь |
926,169 |
Хүрмэн |
Өмнөговь |
920,665 |
Ханхонгор |
Өмнөговь |
837,251 |
Лиценз олгогдсон огноо
Лиценз чухам аль сард хэрхэн олгогдсоныг Хүснэгт 14-д үзүүлэв. 9, 10, 12-р саруудад харьцангуй олон лиценз олгогдсон бол 2 сард хамгийн бага тооны лиценз олгогдсон байна.
Хүснэгт 14. Лиценз олгогдсон байдал, сараар
Сар |
Лиценз |
Хувь |
1 |
500 |
8.07% |
2 |
386 |
6.23% |
3 |
465 |
7.50% |
4 |
520 |
8.39% |
5 |
522 |
8.42% |
6 |
385 |
6.21% |
7 |
398 |
6.42% |
8 |
558 |
9.00% |
9 |
607 |
9.80% |
10 |
681 |
10.99% |
11 |
529 |
8.54% |
12 |
646 |
10.42% |
Нийт |
6,197 |
100.00% |
Лиценз чухам аль онд хэрхэн олгогдсоныг Зураг 2-т үзүүлэв. 2008 оны эхний 4 сарын байдлаар 600 гаруй лиценз олгогдсон байсан бол 12 сар дуусахад 1626 лиценз болж сүүлийн 8 сард 1026-аар нэмэгдсэн байна. Энэ онд хамгийн олон тооны лиценз олгогдсон нь сонирхол татаж байна.
Зураг 2 . Лиценз олгогдсон байдал, оноор
Ямар нэгэн байдлаар цуцлагдсан, хүчингүй болсон лицензийн тоог хассанаар 2008 оны эцэст лицензийн нийт тоо 767-оор нэмэгджээ.
Хамгийн олон лиценз олгогдсон өдрүүдийг Хүснэгт 15-д үзүүлэв. Энд өнөөдрийн хүчинтэй лицензийн хувьд гаргасан тоо ба ямар нэгэн байдлаар цуцлагдсан, хүчингүй болсон лицензийг оруулаагүй болно. Эндээс харахад 2004 оны 9-р сарын 15-ны өдөр болон 2008 оны 12-р сарын 1-ний өдөр хамгийн их буюу 47 лиценз олгогдсон ба 2002 оны 12-р сарын 28-ны өдөр буюу Бямба гариг 37 лиценз олгогдож байсан нь анхаарал татаж байна.
Хүснэгт 15. Хамгийн олон лиценз олгогдсон өдрүүд
Огноо |
Лицензийн тоо |
Гараг |
12/1/2008 |
47 |
1 |
9/15/2004 |
47 |
3 |
12/8/2008 |
42 |
1 |
12/28/2002 |
38 |
6 |
5/13/2008 |
32 |
2 |
8/29/2006 |
30 |
2 |
10/29/2007 |
29 |
1 |
9/9/2004 |
29 |
4 |
2/13/2006 |
27 |
1 |
11/6/2008 |
27 |
4 |
Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг нэгтгэн гаргаж байгаа билээ. Дараагийн дугаарт 2009 оны эхний 2 сард лицензийн бүртгэлд чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг толилуулах болно. Лиценз ажиглагчийн бүх дугаарыг Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn, “Төлсөн авснаа нийтэл” иргэний нийгмийн эвслийн www.eiti.mn вэб хаягаар орж авах боломжтой.