Мэдээлэл, холбооны технологийн шилдэг сонголт-2006 шалгаруулалт

A- A A+
Мэдээлэл, холбооны технологийн шилдэг сонголт-2006 шалгаруулалт

Мэдээлэл, холбооны технологийн шилдэг сонголт-2006 шалгаруулалт

Мэдээллийн Технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Интек компани, Биз Онлайн компанитай хамтран хэрэглэгчдэд мэдээлэл холбооны технологи (МХТ)-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2006” шалгаруулалтыг анх удаа улс даяар зохион явуулах гэж байна.

Энэхүү шалгаруулалтаар 2006 онд хэрэглэгчдэд хамгийн ихээр хүрсэн, хамгийн шуурхай, баталгаатай, хамгийн олон шинэ хэрэглэгчтэй болсон шилдэг үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнүүдийг тодруулах юм.

Шилдгүүдийг нийт 16 номинациар тодруулах бөгөөд МХТ-ийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллага, компаниуд болон хэрэглэгч доорх номинациудын дагуу үзүүлдэг болон ашиглаж хэрэглэдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнээ нэр дэвшүүлж, Зохион байгуулах хорооноос гаргасан маягтын дагуу дэлгэрэнгүй тодорхойлолтыг Зохион байгуулах хороонд ирүүлнэ. Нэг байгууллага хэд хэдэн номинацид хэд хэдэн төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ нэрийг дэвшүүлэх боломжтой. Үүнд:

 

Номинаци

 

1

Интернэтийн шилдэг үйлчилгээ

Хямд үнэ, шуурхай, найдвартай, баталгаатай, хамгийн олон шинэ хэрэглэгчтэй болсон интернэтийн үйлчилгээ. Нэг байгууллагаас хэд хэдэн үйлчилгээг дэвшүүлж болно.   

2

Холбооны шилдэг багцын үйлчилгээ

Зорилтот зах зээлээ зөв тодорхойлсон, өндөр чанартай, хэрэглэгчдийн тоо улам бүр өсч, хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авч байгаа үйлчилгээ. Нэг байгууллагаас хэд хэдэн үйлчилгээг дэвшүүлж болно. 

3

МХТ-ийн шилдэг сургалт

Хамгийн олон хүнд хүрсэн, хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авсан авсан чанартай, боловсронгуй агуулгатай, сургалтын дагалдах материалууд нь өндөр түвшинд боловсруулагдсан сургалт. Нэг байгууллагаас хэд хэдэн сургалтыг дэвшүүлж болно.

4

Шилдэг програм хангамж

Хамгийн олон хэрэглэгчид хүрсэн, боломжийн үнэ, өндөр чанар, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авсан програм хангамж. Нэг байгууллагаас хэд хэдэн бүтээгдэхүүнийг дэвшүүлж болно.

5

Шилдэг вэб

Хэрэглэгчдийн хэрэгцээт мэдээллээр тогтмол хангадаг, олон хэрэглэгчтэй бүх төрлийн вэб хуудас. Хувь хүн, нэг байгууллагаас хэд хэдэн бүтээгдэхүүнийг дэвшүүлж болно.

6

Борлуулалтын дараах шилдэг үйлчилгээ

Сэтгэл ханамжийн баталгаа, баталгаат хугацаа, хуучин барааг буцаан бартердах зэрэг үйлчилгээ. Компьютер болон гэр ахуйн электрон барааны баталгаат хугацаа, үйлчилгээний нөхцөл зэргийг харгалзана. Нэг байгууллагаас хэд хэдэн үйлчилгээг дэвшүүлж болно.

7

МХХТ-ийн зээлийн шилдэг үйлчилгээ

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон, хамгийн олон хэрэглэгчийг хамруулсан МХХТ-ийн зээлийн үйлчилгээ. Нэг байгууллагаас компьютер, гар утас, цахилгаан бараанд зориулсан зээлийн үйлчилгээ зэрэг хэд хэдэн зээлийн үйлчилгээг дэвшүүлж болно. 

8

Шилдэг компьютер (бренд бус)

Өндөр чанар, боломжийн үнэтэй, хамгийн олон тоогоор борлуулагдаж, хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авсан бренд бус компьютер. Нэг байгууллагаас хэд хэдэн бүтээгдэхүүнийг дэвшүүлж болно.

9

Шилдэг компьютер (бренд)

Өндөр чанар, боломжийн үнэтэй, хамгийн олон тоогоор борлуулагдаж, хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авсан бренд компьютер. Нэг байгууллагаас хэд хэдэн бүтээгдэхүүнийг дэвшүүлж болно.

10

Шилдэг хувилах төхөөрөмж

Өндөр чанар, боломжийн үнэтэй, хамгийн олон тоогоор борлуулагдаж, хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авсан хувилах төхөөрөмж. Нэг байгууллагаас хэд хэдэн бүтээгдэхүүнийг дэвшүүлж болно.

11

Шилдэг хэвлэх төхөөрөмж

Өндөр чанар, боломжийн үнэтэй, хамгийн олон тоогоор борлуулагдаж, хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авсан хэвлэх төхөөрөмж. Нэг байгууллагаас хэд хэдэн бүтээгдэхүүнийг дэвшүүлж болно.

12

Шилдэг гар утас (бренд)

Өндөр чанар, боломжийн үнэтэй, хамгийн олон тоогоор борлуулагдаж, хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авсан гар утас. Нэг байгууллагаас хэд хэдэн бүтээгдэхүүнийг дэвшүүлж болно.

13

Хамгийн олон нэр, төрлийн МХТ-ийн бүтээгдэхүүн борлуулагч

Компьютер, нөүтбүүк, дижитал камер, МР тоглуулагч, хэвлэх төхөөрөмж, хувилах төхөөрөмж, проектор, компьютерийн дагалдах болон нэмэлт хэрэгсэл зэрэг хамгийн олон нэр, төрлийн МХТ-ийн бүтээгдэхүүнийг борлуулагч.

14

Хамгийн олон нэр, төрлийн гэр ахуйн электрон барааг борлуулагч

Хамгийн олон нэр төрлийн телевизор, хөгжим, хөргөгч, угаалгын машин, индүү, шарагч зэрэг өргөн хэрэглээний болоод бусад төрлийн гэр ахуйн электрон барааг борлуулагч.

15

Дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлэгч

2006 онд Монголын зах зээлд сүүлийн үеийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэгч, борлуулагч, ашиглагч.

16

МХХТ-ийн шилдэг реклам

Өвөрмөц санаа шийдэлтэй, МХХТ-ийн бүх төрлийн реклам. Реклам нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаагүй байж болно. Рекламын захиалагч, гүйцэтгэгч хувь хүн, байгууллагаас хэд хэдэн бүтээгдэхүүнийг дэвшүүлж болно.

Нэр дэвшүүлэх ажиллагаа 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 20-ны өдөр хүртэл явагдана.

Шилдэгүүдийг мэргэжлийн байгууллагын төлөөлөл, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссийн дүгнэлт, олон нийтийн үнэлгээний дүнд үндэслэн тодруулна. Үйлчилгээ үзүүлэгчид “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2006” шалгаруулалтын лого тэмдгийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашиглах эрхтэй болно. Зохион байгуулах хорооны зүгээс шилдэг үйлчилгээ үзүүлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн хүртээл болгоно.

Нэр дэвшүүлэх маягтыг Зохион байгуулах хорооноос болон www.ict.mn/midas, www.mycomputer.mn вэб сайтуудаас авна уу.

Бүртгэлийн хураамж бүтээгдэхүүн, үйлчилгээ тус бүрээр 20000 төгрөг.

Шалгаруулалтыг зохион байгуулах хороо
Харилцах хаяг:
Улаанбаатар хот, Бага тойруу 49.
Mэдээллийн Технологийн Үндэсний Парк, 323 тоот.

Утас 329902, 990836268, 99171626.
  
22 тоот албан бичгийн хавсралт 2.

 
Шалгаруулалтанд оролцох байгууллага, хувь хүмүүсээс ирүүлэх материалын жагсаалт

  1. Зохион байгуулах хорооноос (ЗБХ) номинаци тус бүрээр гаргасан маягтын дагуу тодорхойлсон бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл (электрон болон хэвлэмэл байдлаар).  
  2. Бүртгэлийн хураамж номинаци, бүтээгдэхүүн, үйлчилгээ тус бүрээр 20000 төгрөг байх ба бүртгэлийн хураамжийг бэлнээр тушаасан баримт буюу Миний компьютер сэтгүүлийн Анод банкны 217 102 0000 207 тоот дансанд тушаасан баримт.
  3. Шаардлагатай гэж үзвэл бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх нэмэлт мэдээллийг электрон,  хэвлэмэл, фото болон видео (рекламын хувьд) ЗБХ-нд ирүүлж болно. 

Жич: Шалгаруулалтанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.