УУЛ УУРХАЙ-ХӨГЖИЛ: Стратегийн орд газруудын жагсаалтыг гаргана (2006.10.12)
Ашигт малтмалын тухай хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудын жагсаалт гаргах ажлыг Yйлдвэр, худалдааны яам хийж байгаа ажээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Намхайжанцан “ЗМ” сонинд /¹245/ өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл Yндэсний аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг тусгайлан авч хэлэлцээд стратегийн орд газарт хамруулж үзэх орд газрын жагсаалтыг гаргаж, лиценз эзэмшигчидтэй нь хэлэлцээр хийж хэлэлцэн тохирохыг Засгийн газарт зөвлөмж болгосон байна. Энэ дагуу стратегийн орд газруудад хамруулж үзэх орд газруудын шалгуур үзүүлэлтийг боловсруулж эхэлжээ.
Хуулинд заахдаа стратегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглахдаа хэрэв улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон бол төрийн оролцоо 50 хүртэл, улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийсэн бол 34 хүртлэх хувь байх юм. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн этгээдтэй Засгийн газар хэлэлцээр хийж төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох бөгөөд жагсаалтыг нь УИХ батлах юм.