Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалт боллоо. (2006.10.25)
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалт Норвеги улсын нийслэл Осло хотноо 2006 оны 10 дугаар сарын 16-17-ний өдрүүдэд боллоо. Энэ уулзалтаар уг санаачлагын төлөв байдал, ирээдүйн чиг хандлага, удирдлага зохион байгуулалтын талаар ярилцлаа. Энэ үеэр уг санаачлагын удирдах зөвлөлийг байгууллаа. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэй энд дарж танилцана уу.
Санаачлагын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгийг Олон улсын зөвлөх бүлгээс гаргасныг мөн энд Англи, Орос хэлээр толилуулж байна. Мөн улс орон уг санаачлагыг үнэхээр хэрэгжүүлж байгаа эсэхийг нягтлах аргачлалыг боловсруулсаныг англи хэл дээр энд дарж үзнэ үү. Нэмэлт мэдээллийг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын www.eitransparency.org вэб хуудаснаас үзнэ үү.