ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ # 4: 2008 оны 5 дугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөн
Дугаарыг бэлтгэсэн Д. Долгорсүрэн, [email protected]
2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг сар бүр гаргаж байгаа билээ. Бидний ажилд туслалцаа үзүүлэн, хамгийн сүүлийн үеийн лицензийн бүртгэлийн мэдээлэл бүхий өгөгдлийг гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын газарт талархал илэрхийлье. Лицензийн бүртгэлд чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг энд толилуулж байна.
2008 оны 5 дугаар сард 119 лиценз шинээр олгогдож, 68 лицензийн эрх шилжиж, 31 лицензийн хугацааг сунгаж, 37 лиценз цуцлагдаж, 48 лиценз хугацаа дууссанаар нийт лицензийн тоо 34-өөр нэмэгдэв. 4, 5 дугаар сард нийт 289 лиценз шинээр олгогдож, лицензийн нийт тоо 107-оор нэмэгджээ. 2008 оны 5-р сарын 28-ны байдлаар нийт 4649 ашигт малтмалын лиценз хүчинтэй байна.
2008 онд лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг дараах хүснэгтээс харна уу.
ШИНЭЭР ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
2008 оны 5 дугаар сард ашиглалтын 11, хайгуулын 108, нийт 119 лиценз шинээр олгогджээ. Энэ нь 4-р сард шинээр олгогдсон 170 лицензтэй харьцуулахад даруй 30 хувиар бага байна. Ашиглалтын лиценз 4-р сард 21 олгогдсон бол энэ сард 11 болж, бараг 2 дахин буурсан байна. Орхон, Баянхонгор, Өвөрхангай аймгаас бусад аймаг, мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамарсан лиценз шинээр олгогдсоноос хамгийн олон лиценз олгогдсон аймгуудыг Хүснэгт 1-т үзүүллээ. Энэ жагсаалтад Дорнод, Төв аймаг шалгарлаа. Харин ашиглалтын лиценз Төв аймагт 2 олгогдсон байна.
Хүснэгт 1. Тавдугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Ашиглалтын |
Хайгуулын |
НИЙТ |
Дорнод |
|
14 |
14 |
Төв |
2 |
12 |
14 |
Дорноговь |
1 |
13 |
14 |
Хэнтий |
1 |
10 |
11 |
Өмнөговь |
1 |
9 |
10 |
Энэ сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 2,469,225 га байна. Үүний 0.19 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай юм. Шинээр олгогдсон лицензийн тоо нь өмнөх сартай харьцуулахад 119 болж буурсан боловч хамрах нийт талбай нь өмнөх сарынхаас 33.5 хувиар өссөн дүнтэй байна. Хамгийн том талбай бүхий 10 лицензийг Хүснэгт 2-т үзүүлэв. Дөрөвдүгээр сартай харьцуулахад шинээр олгогдсон хамгийн их талбай бүхий 10 лицензийн хамрах нийт талбайн хэмжээ даруй 100.7 хувиар нэмэгджээ. Өмнөх дугаарт дээрх үзүүлэлтээр харьцуулахад 63 хувь байсан болно.
Хүснэгт 2. Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 10 лиценз
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн хэмжээ |
Дорнод |
Халхгол |
ЭЭ-48 |
Эс Си И Ар |
353279 |
Дорнод |
Халхгол |
ЭЭ-30 |
Эс Си И Ар |
336671 |
Дорнод |
Матад |
ЭЭ-29 |
Эс Си И Ар |
256243 |
Дорнод |
Булган |
ЭЭ-26 |
Эс Си И Ар |
183573 |
Дорнод |
Матад |
ЭЭ-28 |
Эс Си И Ар |
174561 |
Өмнөговь |
Манлай |
Бор толгод |
ЗБАА |
169011 |
Дундговь |
Дэрэн |
Дэрэнговь |
Эн И И Икс |
88170 |
Ховд |
Эрдэнэбүрэн |
Хүрэн толгой |
Өмний их тал |
57842 |
Дорнод |
Чойбалсан |
Цагаан чулуут |
Булган-Инвест |
55413 |
Булган |
Сэлэнгэ |
Холбоо |
Соднутаг |
48999 |
Нийт |
|
|
|
1723762 |
Ашиглалтын 11 лицензийн хамгийн олон буюу 3 нь барилгын материал, 3 нь алт олборлох зөвшөөрөл байна. Ашиглалтын лицензийг ашиглалтын төрлөөр нь Зураг 1-т үзүүлэв.
Зураг 1. Ашиглалтын лиценз, ашигт малтмалын төрлөөр
Ашиглалтын нэг лицензийн дундаж талбай 430.5 га, хайгуулынх 22,819 га байна. Лицензийн талбайтай холбоотой бусад үндсэн тоон үзүүлэлтийг Хүснэгт 3-т үзүүлэв.
Хүснэгт 3. 2008 оны 5-р сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын |
Хайгуулын |
Тоо |
11 |
108 |
Нийт талбай |
4736 |
2464489 |
Хамгийн их талбай |
3325 |
353279 |
Хамгийн бага талбай |
12 |
25 |
Дундаж талбай |
430.5 |
22819.3 |
Энэ сард хамгийн олон тооны лиценз олгогдсон сумаар Дорнод аймгийн Матад сум тодорлоо. Энэ суманд 4-р сард 1 лиценз шинээр олгогдсон бол 5-р сард 4 болтлоо өслөө. Мөн Улаанбаатар хотод нийт 7 лиценз олгогджээ. Тавдугаар сард хамгийн их талбайд хайгуул хийхээр лиценз олгогдсон 10 сумдын жагсаалтыг Хүснэгт 4-т үзүүлэв.
Хүснэгт 4. Тавдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай |
Лицензийн тоо |
Халхгол |
Дорнод |
689950 |
2 |
Матад |
Дорнод |
472341 |
4 |
Булган |
Дорнод |
183573 |
1 |
Манлай |
Өмнөговь |
176101 |
2 |
Дэрэн |
Дундговь |
130555 |
2 |
Эрдэнэбүрэн |
Ховд |
57842 |
1 |
Чойбалсан |
Дорнод |
55413 |
1 |
Сэлэнгэ |
Булган |
48999 |
1 |
Хэрлэн |
Хэнтий |
48523 |
1 |
Ховд |
Увс |
38200 |
1 |
Энэ сард хамгийн том талбай бүхий лицензийг Эс Си И Ар ХХК авсан байна. Тэдний Дорнод аймгийн нутагт авсан хайгуулын 6 лиценз нь 1330,553 га талбайг хамарч байна.
Хүснэгт 5. Хамгийн олон лиценз 5-р сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лиц тоо |
Нийт талбай |
Эс Си И Ар |
6 |
1330553 |
Никуайро |
4 |
47633 |
Би Эм Би Би |
3 |
3185 |
Эн И И Икс |
3 |
139257 |
Тачубасо |
3 |
8349 |
Лакимарт |
2 |
36037 |
БХХБ |
2 |
7435 |
Кратон |
2 |
10214 |
Мэжикстэйшин |
2 |
4163 |
Түшиг-Уул |
2 |
30597 |
Мегамайнз монголия |
2 |
4076 |
Засаглал |
2 |
48823 |
Жи Эл Си Эйч |
2 |
30070 |
Форум-Инвест |
2 |
24428 |
ОТХ |
2 |
1043 |
Эрдэс-Импекс |
2 |
4227 |
Эф Эйч Эл |
2 |
9582 |
Ньюголден кроун |
2 |
23324 |
Багануур |
2 |
3337 |
Эрдэнийн эрэл |
2 |
18476 |
НИЙТ |
49 |
1784809 |
5-р сард олгогдсон нийт лицензийн тоо, хэмжээнд эзлэх хувь |
41% |
72% |
Мөн энэ сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан компаниудын мэдээллийг Хүснэгт 6-д танилцуулж байна.
Хүснэгт 6. Тавдугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Багануур |
Улаанбаатар |
Багануур |
Нарийний тал |
Нүүрс |
Сэнжсант |
Дорноговь |
Өргөн |
Сэнжит худаг |
бар/м |
Сапфиргео |
Төв |
Баян |
Ямаат худаг |
алт |
Эм Жи Эйч |
Өмнөговь |
Мандал-Овоо |
Гоёот улаан |
алт |
Тээлийн шонхор |
Дундговь |
Дэлгэрхангай |
Гурван толгой |
гөлтгөнө |
Цэвдэг |
Төв |
Сэргэлэн |
Салхит |
алт |
Сигма-Инженеринг |
Улаанбаатар |
Хан-Уул |
Хуурай сайрын ам |
бар/м |
Ситисүлжээ |
Хэнтий |
Батноров |
Дэлгэр-3 |
жонш |
Эрдэнэс МГЛ |
Баян-Өлгий |
Ногооннуур |
Асгат |
мөнгө |
Монголын алт МАК |
Дундговь |
Баянжаргалан |
Баргилт толгой |
бар/м |
ШИЛЖҮҮЛСЭН, СУНГАСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Тавдугаар сард нийт 53 сумын нутгийг хамарсан 68 лиценз, үүнээс ашиглалтын 11 лиценз шинэ эзэнтэй болсон байна. Эдгээрийг бүхэлд нь шилжүүлжээ. Нийт 51 хуулийн этгээд өөрсдийн эзэмшлийн лицензийг 43 хуулийн этгээдэд шилжүүлжээ. Хамгийн олон лиценз өгсөн, авсан компаниудын жагсаалтыг Хүснэгт 7-д үзүүлэв.
Хүснэгт 7. Тавдугаар сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд
Шилжүүлэгч |
Лицензийн тоо |
Шилжүүлэн авагч |
Лицензийн тоо |
Монголресорсэс эксплорэйшн |
4 |
Полоресорсез |
10 |
Монресорсиз |
4 |
Эм Зэт Эй Кэй |
4 |
Гобикоул энд энержи |
4 |
Зараяа холдингс |
4 |
Ньютиара |
3 |
Шарнарст |
4 |
Хера-Экуйпмент |
3 |
Говьхурах |
3 |
Дацантрейд |
2 |
Эф Эм Ай |
3 |
Дадишуаритөгс билэг |
2 |
Рео |
3 |
Гоби-Энтерпрайз |
2 |
И Эй Эм эксплорэйшн |
2 |
Олимпиктайм |
2 |
Импайр-Ураниум |
2 |
Гүнбилэг трейд |
2 |
Гүнбилэг Гоулд |
2 |
Цагаанчулуут худаг |
2 |
Бэрхресорсиз |
2 |
Мөнхсаяан |
2 |
Дэвжихбулаг |
2 |
Сантавиач |
2 |
Булган-Эрдэс |
2 |
Хүдэр-Эрдэнэ |
2 |
Голденорд майнинг |
2 |
Түмэн-Анд |
2 |
Алмазгрупп |
2 |
Чунноров |
2 |
Жем-Интернэшнл |
2 |
Хаадын өгөөж |
2 |
Эрчим-Импекс |
2 |
Тэнгэрлэнд |
2 |
Эйжиа интерсепт монголиа |
2 |
Өмнөговь аймагт 10, Сэлэнгэ аймагт 8, харин Дорноговьд 7 лицензийн эзэн солигджээ. Харин сумдын хувьд Дорноговь аймгийн Даланжаргаланд 3, Дорнод аймгийн Баянтүмэнд 3, Сэлэнгэ аймгийн Жавхлантад 3, Дундговь аймгийн Гурвансайханд 3, Сэлэнгэ аймгийн Гурван сайханд 3 лицензийн эрхийг шилжүүлсэн нь улсын хэмжээнд хамгийн олон байна.
Энэ сард 21 аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа 30 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 31 лицензийн хүчинтэй хугацааг сунгажээ. Мөн энэ сард Тэфис Майнинг компанийн 8 лицензийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан нь өмнөх сарынхтай адил хамгийн олон тооны лицензийг нь сунгасан компани болжээ.
ЦУЦЛАГДСАН БУЮУ ДУУСГАВАР БОЛСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Тавдугаар сард нийт 85 лицензийн хугацаа дууссан буюу цуцлагдсан, буцааж хүлээлгэн өгсөн байна. Эдгээрээс 40-ийг нь сунгуулаагүй учраас дуусгавар болгох, цуцлагдсан 37 лицензийн 32-ыг нь төлбөрөө төлөөгүй учир, 5-ыг нь Байгаль Орчны Яамны дүгнэлтээр, мөн 3 лицензийг хүчингүй болгосон байна. Ашиглалтын 8 лиценз цуцлагдсанаас 1 лицензийг Байгаль орчны дүгнэлтээр цуцалжээ. Энэ нь Зүбгол компанийн Сэлэнгэ Аймгийн Хүдэр суманд эзэмшиж байсан ашиглалтын лиценз байсан байна.
Баярсгоулд компанийн Өвөрхангайн Уянгад эзэмшиж байсан ашиглалтын 1 хайгуулын 4 лиценз бүгд Байгаль орчны Яамны дүгнэлтээр цуцлагджээ. Мөн Айвенхоу майнз монголия инк компанийн 5 лиценз сунгуулаагүй учир дуусгавар болж 1 лиценз нь төлбөр төлөөгүй учир цуцлагдсан байна.
Хүснэгт 8. Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай
Лицензийн төрөл |
Ашиглалтын |
Хайгуулын |
Нийт |
Нийт талбай |
1338 |
593977 |
595315 |
Дундаж талбай |
133.8 |
7071.154762 |
6333.138298 |
Хамгийн их талбай |
351 |
195809 |
195809 |
Хамгийн бага талбай |
2 |
17 |
2 |
ЛИЦЕНЗИЙН ӨӨРЧЛӨЛТ
2008 оны 1, 2, 3, 4, 5-р сард лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 9-т үзүүлэв.
Хүснэгт 9. Нэг, Хоёр, Гурав, Дөрөв тавдугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм
Лиценз |
1-р сар |
2-сар |
3-р сар |
4-р сар |
5-р сар |
Нийт 2008 онд |
|
|
|
|
|
|
|
Шинэ |
92 |
90 |
114 |
170 |
119 |
585 |
Шилжсэн |
44 |
74 |
67 |
104 |
68 |
357 |
Сунгасан |
21 |
13 |
63 |
27 |
31 |
155 |
Цуцласан |
47 |
5 |
8 |
35 |
37 |
132 |
Дууссан |
49 |
42 |
33 |
25 |
48 |
197 |
Өөрчлөлт |
-4 |
43 |
33 |
25 |
48 |
145 |