Монголбанкинд тушаасан алтны хэмжээ буурчээ (2006.11.07)
Алт олборлодог 124 аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд 2006 оны эхний арван сарын байдлаар 7710.9 кг алт олборлон Монголбанкинд худалдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5529.9 кг-аар буурчээ.
Алт олборлолтын хэмжээгээр "Алтан Дорнод Монгол", "Монполимет"', "Шижир алт", Гацуурт", "Эм жи эйч" зэрэг аж ахуйн нэгж хошуучилжээ. Давхардсан тоогоор 136 иргэн 472.1 кг алт тушаасан байна гэж Монголбанкнаас мэдээллээ.