Алтанд ногдох гэнэтийн ашгийн татварыг бууруулах төсөл өргөн барина (2006.11.13)
Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс буурсантай холбогдуулан Засгийн газар Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар болжээ. Засгийн газар нэг унци алтны үнэ дэлхийн зах зээл дээр 650 ам.доллараас давсан тохиолдолд үнийн өсөлтийн татвар ногдуулж байхаар нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Өнөөдөр гэнэтийн ашгийн татварын хуулиар бол татвар ногдуулах нэг унци алтны босго үнийг 500 ам.доллараар тооцож байгаа юм.
Монгол Улсыг хөгжүүлэх санд багагүй мөнгө төвлөрч буй ч Монгол банкинд 2005 онд 15232.8 кг алт тушааж байсан бол 2007 онд өнөөдрийн байдлаар 7710.7 кг алт тушаажээ. Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар хууль бусаар алт борлуулах ажиллагааг таслан зогсоож, бизнес эрхлэгчдийг татварын дарамтаас чөлөөлөхөд тус болно гэж Засгийн газар үзэж байгаа бөгөөд татвар ногдуулах босго үнийг бууруулах, алтны үнийн өсөлтийн татварыг хэрхэн ногдуулах, Монгол Улсыг хөгжүүлэх санд татвар төлөх, тайлагнах хугацааг нарийвчлан заахаар хуулийн төсөлд тусгасан ажээ.