УИХ дахь бүлгүүд стратегийн орд газрын жагсаалтын талаар хэлэлцжээ (2007.01.09)

A- A A+
УИХ дахь бүлгүүд стратегийн орд газрын жагсаалтын талаар хэлэлцжээ (2007.01.09)

УИХ дахь бүлгүүд стратегийн орд газрын жагсаалтын талаар хэлэлцжээ (2007.01.09)

УИХ дахь МАХН-ын бүлэг болон Ардчилсан намын зөвлөл өчигдөр  тус тусдаа хаалттай хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан стратегийн орд газрын тухай  тогтоолыг хэлэлцжээ.

Хэвлэлд мэдээлснээс үзвэл УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 49 орд газрын жагсаалтыг олон байна хэмээн үзсэн боловч яг тоон дээрээ тохиролцож чадаагүй ажээ. Өдөр тутмын сонинуудад мэдээлснээр бол тус намын зөвлөл нийт 14 орд газрыг стратегийн ордод тооцохоор ярилцаж,  эдгээрт  Таван толгой, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэй, Оюу толгой, Бороо, Гацуурт, Эрдэнэт, Цагаан суварга, Мардай, Гурван булаг, Дорнод, Хөх адар, Асгатын ордыг тус тус хамруулж байгаа бололтой.

Харин УИХ дахь МАХН-ын бүлэг  дээр нийт 21 орд газрыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулах санал гарсан ч мөн л нэгдсэн байр суурьт хүрэлгүй дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.