Ард нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргав (2007.01.24)
УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй хэмээн Иргэний Зориг нам үзэж байна. УИХ-ын гишүүн, ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригт, тус намын дэд дарга Ц.Ганхуяг нар өчигдөр ийнхүү мэдэгджээ. УИХ өөрийн томилсон Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй байгаа нь УИХ ард түмний итгэлийг дааж чадах эсэх нь тодорхойгүй болгож байна хэмээн тус нам үзжээ. Засгийн газрын 18 гишүүний 17 нь УИХ-ын гишүүн. Тэднээс тав нь улс төрийн намын дарга. Тэдэнтэй УИХ хариуцлага тооцож чаддаггүй байдал бүрдсэн хэмээн тэд мэдэгдээд ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХын дарга, холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.