НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ #10
2009 ОНЫ 1-2 ДУГААР САРД ШИНЭЭР АВСАН ХҮЧИНТЭЙ ЛИЦЕНЗИЙН ТОО 132-ООР НЭМЭГДЖЭЭ.
Дугаарыг бэлтгэсэн Д. Долгорсүрэн, [email protected]
2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг нэгтгэн гаргаж байгаа билээ. 2009 оны 1, 2 дугаар сард лицензийн бүртгэлд чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг энд толилуулж байна.
Тус оны эхний сард 77 лиценз шинээр олгогдсон авч 14 лиценз цуцлагдаж, 66 лицензийн хугацаа дуусч, 38 лицензийг буцааж хүлээлгэн өгсөнөөр өөрчлөлт нь эсрэг дүнтэй буюу хүчинтэй лицензийн нийт тоо 41-ээр буурсан байна. Харин 2 дугаар сард энэ тоо эерэг буюу 55 лиценз шинээр олгогдож 13 лиценз цуцлагдаж 7 лицензийг буцааж хүлээлгэн өгсөнөөр нийт лицензийн тоо 35-аар өссөн дүнтэй байна. Эндээс 2009 оны эхний 2 сарын байдлыг нийтэд нь авч үзвэл ашигт малтмалын нийт лицензийн тоо 6-аар буурчээ.
2009 оны 3 дугаар сарын 1-ний байдлаар нийт 5196 ашигт малтмалын лиценз хүчинтэй байхаар бид тооцож байна.
ШИНЭЭР ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
2009 оны 1, 2 дугаар сард нийтдээ ашиглалтын 5, хайгуулын 126, нийт 132 лиценз шинээр олгогджээ. Зөвхөн 2 дугаар сард олгогдсон 55 лицензийг 1 дүгээр сард шинээр олгогдсон 77 лицензтэй харьцуулахад даруй 40 хувиар буурсан үзүүлэлт харагдана. Хамгийн олон лиценз олгогдсон аймгуудыг Хүснэгт 1,2-т үзүүллээ. Энэ жагсаалтад 1 дүгээр сард Дорноговь, Ховд, Сэлэнгэ, 2 дугаар сард Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор аймгууд тэргүүллээ. 1, 2 дугаар сард Баянхонгорт 2, Сэлэнгэ, Дорноговь, Төв аймгуудад тус тус 1 ашиглалтын лиценз шинээр олгогджээ.
Хүснэгт 1 . Нэгдүгээр сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Ашиглалтын |
Хайгуулын |
НИЙТ |
Дорноговь |
1 |
10 |
11 |
Ховд |
|
8 |
8 |
Сэлэнгэ |
1 |
7 |
8 |
Өмнөговь |
|
6 |
6 |
Баянхонгор |
|
6 |
6 |
Сүхбаатар |
|
6 |
6 |
1 сард Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон аймгаас бусад, 2 сард Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Хэнтий аймгаас бусад бүх аймаг мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамарсан лиценз шинээр олгогджээ.
Хүснэгт 2. Хоёрдугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Ашиглалтын |
Хайгуулын |
НИЙТ |
Сэлэнгэ |
|
10 |
10 |
Дорноговь |
|
10 |
10 |
Улаанбаатар |
|
6 |
6 |
Баянхонгор |
2 |
4 |
6 |
Сүхбаатар |
|
4 |
4 |
Өмнөговь |
|
|
3 |
1 дүгээр сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн талбайн хэмжээ 724,407 га байна. Үүний 0.054 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай бөгөөд 2 дугаар сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 590,339 га, үүний 0.079 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай юм. Шинээр олгогдсон лицензийн тоо нь 1 дүгээр сард 77, 2 дугаар сард 55 байсан бөгөөд хамрах нийт талбай нь өмнөх 1 дүгээр сарынхтай харьцуулахад 2 дугаар сард 18.5 хувиар буурсан дүнтэй байна. Хамгийн том талбай бүхий 10 лицензийг Хүснэгт 3-т үзүүлэв.
Хүснэгт 3 . Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 10 лиценз /1 сар/
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн |
Баянхонгор |
Баацагаан |
Цагаантолгой |
Самтанморес |
56506 |
Дорноговь |
Мандах |
Нүүрст хөндий |
Тундерклап |
44925 |
Өвөрхангай |
Богд |
Өлзийт хошуу |
Гүнцэб |
44067 |
Ховд |
Зэрэг |
Дэгнүүлт |
Алтанрио монголия |
40885 |
Дорноговь |
Мандах |
Мандах-1 |
Галуутхаруул |
36246 |
Өмнөговь |
Сэврэй |
Баян |
Алтайлэнд рисорсэс |
30360 |
Дорноговь |
Хөвсгөл |
Баян тал |
Ньюсентури девелопментс |
29070 |
Дорноговь |
Сайхандулаан |
Хөндлөн худаг |
Камекомонгол |
28706 |
Дорноговь |
Сайхандулаан |
Дэврэхийн ширүүн |
Камекомонгол |
28368 |
Хөвсгөл |
Цагаан-Уул |
Хуримт-1 |
Хургатайхайрхан |
19861 |
Нэгдүгээр сартай харьцуулахад шинээр олгогдсон хамгийн их талбай бүхий 10 лицензийн хамрах нийт талбайн хэмжээ 2 дугаар сард 31.8 хувиар өсчээ.
Хүснэгт 4. Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 10 лиценз /2 сар/
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн |
Сүхбаатар |
Эрдэнэцагаан |
Жавхлант толгой |
Аревамонгол |
222132 |
Сүхбаатар |
Эрдэнэцагаан |
Хайрхан |
Аревамонгол |
61260 |
Говь-Алтай |
Алтай |
Алтай-1 |
Амюулет |
44209 |
Өмнөговь |
Ханбогд |
Майхан-Улаан-3 |
Түмэн-Анур |
31656 |
Ховд |
Үенч |
Хошуу толгой |
Зэт Ви Ти Эм |
27774 |
Дорноговь |
Улаанбадрах |
Эрдэнэ |
Сайханмишээл |
21986 |
Дорноговь |
Сайхандулаан |
Өндөр наран |
Ихэр бээс |
20948 |
Сүхбаатар |
Эрдэнэцагаан |
Хулман нуур |
Эрдэнийн босго |
15679 |
Говь-Алтай |
Алтай |
Алтай-2 |
Амюулет |
14002 |
Дорноговь |
Мандах |
Улаан хушууны шанд |
Говиекслэнд монголия |
13785 |
Нэг, Хоёрдугаар сард ашиглалтын 5 лиценз олгогдсоноос хамгийн олон буюу 3 нь алт, нүүрс, барилгын материал тус бүр 1-ийг олборлох зөвшөөрлүүд байна.
Ашиглалтын нэг лицензийн дундаж талбай 1 дүгээр сард 199 га, хайгуулынх 9653.45 га байна. Энэ удаад алт олборлох зөвшөөрөл илүү олон хувийг эзэлж байгааг харж болохоор байна.
Лицензийн талбайтай холбоотой бусад үндсэн тоон үзүүлэлтийг Хүснэгт 5-т үзүүлэв.
Хүснэгт 5 . 2009 оны нэгдүгээр сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын |
Хайгуулын |
Тоо |
2 |
75 |
Нийт талбай |
398 |
724009 |
Хамгийн их талбай |
355 |
56506 |
Хамгийн бага талбай |
43 |
24 |
Дундаж талбай |
199 |
9653.45 |
2009 оны 2 дугаар сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүдээс харахад ашиглалтын лицензийн дундаж талбай нь 156.33 байгаа нь өмнөх сар буюу 1 дүгээр сартай харьцуулахад 21.4 хувиар буурсан байна.
Хүснэгт 6. 2009 оны хоёрдугаар сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын |
Хайгуулын |
Тоо |
3 |
52 |
Нийт талбай |
469 |
589870 |
Хамгийн их талбай |
305 |
222132 |
Хамгийн бага талбай |
57 |
19 |
Дундаж талбай |
156.33 |
11343.65 |
Нэгдүгээр сард хамгийн олон тооны лиценз олгогдсон сумаар Дорноговь аймгийн Мандах 4, Сайхандулаан сум 2 лицензтэйгээр тодорчээ. Мөн Улаанбаатар хотод 1,2 дугаар сард нийт 8 лиценз олгогдсон нь бүгд хайгуулын лиценз байна. Нэг, хоёрдугаар сард хамгийн их талбайд хайгуул хийхээр лиценз олгогдсон 10 сумдын жагсаалтыг Хүснэгт 7-т үзүүлэв.
Хүснэгт 7 . Нэгдүгээр сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай |
Лицензийн тоо |
Мандах |
Дорноговь |
113866 |
4 |
Сайхандулаан |
Дорноговь |
57074 |
2 |
Баацагаан |
Баянхонгор |
56506 |
1 |
Сүхбаатар |
Сүхбаатар |
51799 |
4 |
Богд |
Өвөрхангай |
44067 |
1 |
Зэрэг |
Ховд |
40885 |
1 |
Хөвсгөл |
Дорноговь |
39713 |
2 |
Сэврэй |
Өмнөговь |
30360 |
1 |
Халиун |
Говь-Алтай |
20212 |
2 |
Өлзийт |
Дундговь |
19988 |
2 |
Хоёрдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум 4 лицензтэйгээр тэргүүлж байгаа бөгөөд тус суманд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Аревамонгол ХХК /франц/ хайгуулын 3 лиценз, Эрдэнийн босго ХХК /монгол/ 1 хайгуулын лиценз авчээ.
Хүснэгт 8. Хоёрдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай |
Лицензийн тоо |
Эрдэнэцагаан |
Сүхбаатар |
306208 |
4 |
Алтай |
Говь-Алтай |
58211 |
2 |
Ханбогд |
Өмнөговь |
31656 |
1 |
Үенч |
Ховд |
27774 |
1 |
Сайхандулаан |
Дорноговь |
22783 |
2 |
Улаанбадрах |
Дорноговь |
21986 |
1 |
Цогт-Овоо |
Өмнөговь |
21586 |
2 |
Хүдэр |
Сэлэнгэ |
14693 |
3 |
Мандах |
Дорноговь |
13785 |
1 |
Цагааннуур |
Сэлэнгэ |
10816 |
1 |
Нэгдүгээр сард хамгийн том талбай бүхий лицензийг Мегамайнз монголия ХХК /дотоодын/ авсан бөгөөд тус сард авсан лицензийн талбай нь тус сард олгогдсон лицензийн нийт талбайн хэмжээний 3.6 хувийг эзэлж байна.
Хүснэгт 9. Хамгийн олон лиценз нэгдүгээр сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лиц тоо |
Нийт талбай (га) |
Мегамайнз монголия |
6 |
26731 |
Эф Эл Эм Эм |
3 |
23955 |
Камекомонгол |
3 |
67021 |
Галуутхаруул |
2 |
54740 |
Азийн өндөр даваа |
2 |
15088 |
Алтанрио монголия |
2 |
54642 |
Энержит |
2 |
22040 |
Морьт-Эксплорейшн |
2 |
30678 |
Мондулаан трейд |
2 |
877 |
Майнерел |
2 |
703 |
Хургатайхайрхан |
2 |
23507 |
Гурвантосон |
2 |
3521 |
Нийт |
30 |
323503 |
Хамгийн олон лиценз 1 дүгээр сард шинээр авсан компанийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Эф Эл Эм Эм ХХК-ийн авсан хайгуулын 3 лиценз нь бүгд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон байна.
Хүснэгт 10. Хамгийн олон лиценз хоёрдугаар сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лиц тоо |
Нийт талбай (га) |
Мегамайнз монголия |
5 |
23959 |
Аревамонгол |
3 |
290529 |
Голденбэйсис |
2 |
606 |
Ихэр бээс |
2 |
21849 |
Амюулет |
2 |
58211 |
НИНД |
2 |
216 |
Алтайконстракшн |
2 |
164 |
Гэрэлтгурван од |
1 |
305 |
Өсөххүч |
1 |
860 |
Анома |
1 |
465 |
Нийт |
21 |
397164 |
Мөн энэ сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан компаниудын мэдээллийг Хүснэгт 11-д танилцуулж байна.
Хүснэгт 11 . Нэгдүгээр сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай (га) |
Рэдхилмонголия |
Сэлэнгэ |
Түшиг |
Улаан овоо |
нүүрс |
355 |
Цагаанговь |
Дорноговь |
Өргөн |
Хуц-Толгой |
бар/м |
42.84 |
1 дүгээр сард Сэлэнгийн Түшиг сумын Улаан овоо хэмээх газар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Рэдхилмонголия компани /Канад/ нүүрс олборлох зөвшөөрөл, Дорноговийн Өргөн сумын Хуц толгойд монголын Цагаанговь компани барилгын материал олборлох зөвшөөрөл авчээ.
Хүснэгт 12. Хоёрдугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай (га) |
Гэрэлтгурван од |
Төв |
Заамар |
Баянголын дэнж |
алт |
305 |
Алтайконстракшн |
Баянхонгор |
Гурванбулаг |
Зүүн мухар |
алт |
107 |
Алтайконстракшн |
Баянхонгор |
Гурванбулаг |
Мухарын ам |
алт |
57 |
2 дугаар сард олгогдсон ашиглалтын 3 лиценз нь бүгд алтных байгаа бөгөөд дотоодын аж ахуйн нэгжүүд болох Гэрэлтгурван од, Алтай констракшн компаниуд Төв аймгийн Заамар, Баянхонгорын Гурван булаг сумдад алтны ашиглалтын лицензийн эрх авчээ.
ШИЛЖҮҮЛСЭН, СУНГАСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Нэг, хоёрдугаар сард нийт 98 сумын нутгийг хамарсан 86 лиценз, үүнээс ашиглалтын гурван лиценз шинэ эзэнтэй болсон байна. Эдгээрийг 6-г хэсэгчлэн бусдыг нь бүхэлд нь шилжүүлжээ. Нийт 35 хуулийн этгээд өөрсдийн эзэмшлийн лицензийг 31 хуулийн этгээдэд шилжүүлжээ. Хамгийн олон лиценз өгсөн, авсан компаниудын жагсаалтыг Хүснэгт 13-д үзүүлэв.
Хүснэгт 13 . Нэгдүгээр сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд
Шилжүүлэгч |
Лиц тоо |
Шилжүүлэн авагч |
Лиц тоо |
Булгангоулд |
16 |
Ихмонгол майнинг |
37 |
Гобикоул энд энержи |
14 |
Ньюсентури девелопментс |
14 |
ОТХ |
13 |
Мөст олон булаг |
13 |
Сайхан-Оргил гоулд |
13 |
Шинэканад |
13 |
Баярсгоулд |
10 |
Эс Жи Эм Ар |
7 |
Эс Си И Ар |
7 |
Эм Си И Кей |
5 |
Монголцамхаг |
5 |
Полоресорсез |
4 |
Эрдэнэмонгол |
5 |
Мобигеймс |
3 |
Жи Эл Си Эйч |
4 |
Отгонтэнгэр-Оргил |
3 |
Мөнхсаяан |
3 |
Дадизи юиан |
2 |
Эрдэнэт |
3 |
Ньюгоулд майн |
2 |
Оргилговь |
3 |
Самтанморес |
2 |
Нэгдүгээр сард хамгийн олон лиценз шилжүүлэгч компаниар Булгангоулд ХХК /монгол/ 16 лицензийн эрхийг шилжүүлснээр тодорчээ.
Хүснэгт 14. Хоёрдугаар сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд
Шилжүүлэгч |
Лиц тоо |
Шилжүүлэн авагч |
Лиц тоо |
Азиагоулд монголиа |
16 |
Пауэр-Энержи |
16 |
Аргатбүл |
2 |
Полоресорсез |
2 |
Хөххархираа |
1 |
Буян |
2 |
Хаадын өгөөж |
1 |
Мон-Имекс |
1 |
Сонгоулд |
1 |
Инкобрик |
1 |
Монголчех металл |
1 |
Зуунмод уул |
1 |
Бурханхалдун групп |
1 |
Багатаян |
1 |
Нэгдүгээр сард Өмнөговь аймагт 26, Дорноговь аймагт 19, Говь-Алтай аймагт 16 лицензийн эзэн солигдсон нь хамгийн олон лицензийн эзэн нь солигдсон аймгуудаар тодорч байна. Мөн тус сард 38 аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа 45 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 58 лицензийн хүчинтэй хугацааг сунгажээ. Энэ тоо 2 дугаар сард даруй 2 дахин буурчээ. Мөн энэ сард гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Домогтхеро /амерк/ компанийн Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт авсан 9 лицензийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан нь хамгийн олон тооны лицензийг нь сунгасан компани болжээ.
ЦУЦЛАГДСАН БУЮУ ДУУСГАВАР БОЛСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Нэг, хоёрдугаар сард нийт 138 лицензийн хугацаа дууссан буюу цуцлагдсан, буцааж хүлээлгэн өгсөн байна. Эдгээрээс 1 дүгээр сард 15 лицензийг төлбөр төлөөгүй учраас цуцалсан хийгээд харин 2 дугаар сард 13 лиценз мөн дээрх шалтгаанаар цуцлагдсан байна. Бусад лиценз нь сунгуулаагүй учраас цуцлагдсан байна.
Хүснэгт 15. Нэгдүгээр сард Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай (га)
Лицензийн төрөл |
Ашиглалтын |
Хайгуулын |
Нийт |
Нийт талбай |
25 |
566361 |
566386 |
Дундаж талбай |
25 |
6025.11 |
5961.95 |
Хамгийн их талбай |
25 |
84916 |
84916 |
Хамгийн бага талбай |
25 |
26 |
25 |
Хүснэгт 16.Хоёрдугаар сард Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай (га)
Лицензийн төрөл |
Ашиглалтын |
Хайгуулын |
Нийт |
Нийт талбай |
39 |
177789 |
177828 |
Дундаж талбай |
39 |
12699.21 |
11855.2 |
Хамгийн их талбай |
39 |
94716 |
94716 |
Хамгийн бага талбай |
39 |
267 |
39 |
ДҮН: ЛИЦЕНЗИЙН ӨӨРЧЛӨЛТ
2009 оны 1-2 дугаар сард лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 17-д үзүүлэв.
Хүснэгт 17. 2009 оны эхний хоёр сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм
¹ |
Лиценз |
Сар | |
1 |
2 | ||
1 |
Шинэ |
77 |
55 |
2 |
Шилжсэн |
86 |
21 |
3 |
Сунгасан |
58 |
28 |
4 |
Цуцласан |
14 |
13 |
|
Дууссан |
104 |
7 |
5 |
Өөрчлөлт |
-41 |
35 |
Лицензийн бүртгэлийн мэдээлэл бүхий өгөгдлийг гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын газарт талархал илэрхийлье.