Urbanization and Sustainability in Asia: Good Practice Approaches in Urban Region Development
English
By Asian Development Bank
The book presents case studies of good practice on sustainable urban development i countries: Bangladesh, Cambodia, People's Republic of China, India, Indonesia, Lao People's Democratic Republic, Malaysia, Pakistan, Philippines, Sri Lanka, Thailand, and Viet Nam. It provides insights into current issues, management approaches, and investment types in urban development in Asian setting. It also provides other examples of good practice in sustainable urban development in the context of more advanced economies. It is a useful resource book for city managers, political leaders, and professionals responsible for planning and managing the development of cities.
Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь
Монгол
Өмгөөлөгчдөд зориулсан гарын авлага
Зохиогч: Хүний Эрх Хөгжил төвийн ажилтнууд, Ж. Баярцэцэг
ISBN: 978-99929-56-13-5
Хэвлэсэн: 2006 он
Энэ номоор дамжин "стратегийн өмгөөлөл" гэсэн шинэ ойлголт, мэдлэг Монгол улсад нэвтрэн орж байна. Монголчууд бид тодорхой хүний, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлын өмгөөллийг сайн мэднэ. Тэгвэл нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө хийгддэг өмгөөлөл гэж байдаг ажээ. Ийм өмгөөллийг стратегийн өмгөөлөл хэмээн дэлхийн олон улс оронд нэрлэж заншжээ. Энэхүү өмгөөлөл хөгжсөн улс оронд өмгөөлөл нь нийгмийн амьдралд бүтээлч үйл ажиллагаа болон хувирч, олон хүний эрх ашгийг хөндсөн асуудлууд шударгаар шийдвэрлэгдэн хүний эрх, эрх чөлөө жинхэнэ ёсоор хангагдах бодит боломж бүрддэг байна. Стратегийн өмгөөлөл нь шүүх хуралдааны танхимд явагдаж, шүүхийн шийдвэрийн хүчээр зөрчигдсөн эрх сэргээн тогтоогдох төдийгүй хууль сахиулах байгууллагын тогтолцоогоор барахгүй хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлөх асар их чадамжийг агуулдаг болохыг энэ номоос олж мэдэх болно. Стратегийн өмгөөлөл нь өмгөөллийн нэр хүндийг үлэмж дээшлүүлнэ. Цөхөрсөн, ядарсан, учраа олохгүй байгаа олон хүмүүст ач тусаа өгч, хүмүүс ирээдүйдээ итгэл төгс амьдрах сэтгэлийн тэнхээг өгөх болно.
Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол
Бодлогын судалгаа
Гүйцэтгэгч: Л. Золбаатар
Хэвлсэн: 2006
ISBN: 978-99929-54-05-1
Энэхүү судалгааны үндсэн зорилго нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх арга зам, аргачлалыг боловсруулан боловсрол, нийгмийн халамжийн чиглэлийн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт асуудлуудыг шийдвэрлэх талаар бодлогын зөвлөмж, санал боловсруулахад оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэв-шүүлсэн: • Салбар хоорондын зааг дээр буй асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчинг судалж, дүн шинжилгээ хийх; • Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхээс нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулах; • Гадаад орнуудын туршлагыг судлах; • Бодлогын зөвлөмж боловсруулах.
Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207
|