Авилгатай тэмцэх газрын албан хаагчдын цалингийн хэмжээг дахин батлана (2007.01.31)

A- A A+
Авилгатай тэмцэх газрын албан хаагчдын цалингийн хэмжээг дахин батлана (2007.01.31)

Авилгатай тэмцэх газрын албан хаагчдын цалингийн хэмжээг дахин батлана (2007.01.31)

УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж шинээр байгуулагдсан Авилгатай тэмцэх газрын  албан хаагчдын цалингийн хэмжээг тогтоох, албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам батлах тухай  асуудлыг авч хэлэлцсэн байна.  УИХ өмнө нь энэ асуудлыг авч хэлэлцээд Авилгатай тэмцэх газрын даргад 197730, дэд даргад 183170, хэлтсийн даргад 175000, албаны даргад 165000, ахлах ажилтанд 150000, ажилтанд 130000 төгрөгийн цалин олгохоор тогтоосон нь цалингийн хэмжээ хэтэрхий бага байна гэсэн шүүмжлэлтэй тулгарсан юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч тэдний цалингийн хэмжээг хоёр дахин нэмэх санал гаргасны дагуу УИХ-ын байнгын хороо ажлын хэсэг байгуулж  асуудлыг дахин боловсруулсан байна. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцангийн танилцуулснаар бол Аилгатай тэмцэх газрын даргын цалин 474 мянган төгрөг байх бөгөөд тэрбээр комиссар гэсэн зэрэг дэвтэй байх юм байна.

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Авилгатай тэмцэх газрын ажилтнуудын цалинг өмнөх төслөөсөө хоёр дахин нэмэхээр болж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан батлуулахаар тогтжээ.