Ерөнхийлөгчийн санал болгосон "Эрдэнэсийн сан"-гийн талаар тогтоол гаргажээ (2007.02.01)
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниар дамжуулан хэрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар төрд ногдох ашгийг эрдэнэсийн сан байгуулан төвлөрүүлж, тодорхой хэсгийг иргэдэд "Эх орны хишиг" хэмзэн хүртээх арга хэлбэр, холбогдох хууль тогтоомж, журмын төсөл боловсруулан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, НХХ-ийн сайдЛ.Одончимэд, ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгасан байна.
Засгийн газрын Хэвлэлийн албаны мэдээнд дурдснаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг улс орны эрх ашигт нийцүүлэн тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээр хийх саналын хувилбаруудыг боловсруулж, Засгийн газарт оруулахыг ЗГХЭГ-ын дарга Су.Батболд, Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан нарт тус тус даалгажээ. Эдгээр орд газруудыг ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар нарийвчилсан үнэлгээ хийж, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт мөн даалгасан байна.