Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх асуудлаар ярилцав (2007.03.02)

A- A A+
Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх асуудлаар ярилцав (2007.03.02)

Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх асуудлаар ярилцав (2007.03.02)

Уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газар стратегийн зорилтдоо хүрэхэд  нь туслах, хамтран ажиллах боломжийн талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Р.Гончигдорж Дэлхийн банкны бүлэг болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа ярилцсан байна.

УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр уулзалтын үеэр энэ салбарын "Цар хүрээг тогтоох судалгаа" болон уул уурхайн томоохон төслүүдэд Засгийн газраас хувь эзэмших эрхийн асуудлаар хийсэн дүн шинжилгээг Байнгын хорооны даргад танилцуулсан ажээ. Уул уурхайн салбарын талаар төрөөс оновчтой, алсын хараатай бодлого явуулах, олох орлогыг зөв ашиглах, ил тод байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг бүхий л асуудлыг олон улсын жишигт нийцсэн байдлаар явуулахад зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэхээр төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх асуудал нь монголын ард түмний эрх ашигт үйлчилж, ашиг орлого нь дүндээ үндэсний эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэх ёстой, гэхдээ энэхүү тогтвортой хөгжлийн үндэс нь нөхцөл байдал, тогтвортой байхаас шалтгаална хэмээн Байнгын хорооны даргын хэлсэнтэй төлөөлөгчид санал нэгтэй байв гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.