Ердийн хайлт
Электрон каталогт хайлт хийж өөрт хэрэгтэй байгаа номоо олохын тулд энэ хуудасны зүүн талд байрлах формын "Хайх утгаа оруулна уу:" гэсэн цонхонд олох гэж байгаа зүйлээ бичнэ. Энэ нь номын нэрийн нэг хэсэг эсвэл зохиогчийн нэр ч юм уу, ер нь юу ч байж болно. Жишээ нь танд физикийн ном хэрэгтэй байвал зүгээр л физик гэж бичихэд болно. Тэгээд "Enter" товчийг дарах буюу цонхны ард байрлах сумтай ногоон товчийг дарах хэрэгтэй.
Таны хайлтанд тохирох номын жагсаалт баруун талын цонх буюу энэ цонх дээр гарч ирэх болно. Энэ жагсаалтын дээд талд "Хайлтын үр дүн" гэсэн бичигний ард талд нийтдээ хэдэн ном олдсон, түүнээс хэдийг нь дэлгэцэнд харуулж байгаа талаарх мэдээлэл байдаг. Хайлтын үр дүнд олдсон номын жагсаалт нь арав арваараа хуудас болсон байдаг бөгөөд эхний хуудас нь харагдаж байх болно. Олон хуудас жагсаалт байгаа тохиолдолд хуудасны доод талд "дараагийн хуудас" гэсэн бичиг байх болно. Энэ бичгийг дарж дараа дараагийн хуудас руу орж болно. Мөн хуудасны дээр байрлах "өмнөх хуудас" гэсэн бичгийг дарж өмнөх хуудаснууд руу шилжиж болно.
Хайсан зүйл олдоогүй тохиолдолд энэ тухай мэдэгдэх болно.
Хайлтын үр дүнд гарч ирсэн жагсаалтанд байгаа ном нь электрон хувилбартай бол номын нэр болон товч мэдээллийн доор холбоос байх бөгөөд энэ холбоос дээр дарж тухайн номыг шууд интернэтээс уншиж болно.
Сонирхсон номынхоо талаарх дэлгэрэнгүй бүртгэлийг үзэхийн тулд тэр номынхоо нэр дээр эсвэл "дэлгэрэнгүй" гэсэн холбоос дээр дарах хэрэгтэй.
Олон нөхцөлт хайлт
Хайлтаа илүү үр дүнтэй болгох, өөрөөр хэлбэл илүү нарийн оновчтой болгох эсвэл илүү өргөн хүрээтэй болгохын тулд олон нөхцөлт хайлтыг хэрэглэж болно. Ингэхийн тулд энэ хуудасны зүүн талд байрлах формын "Ердийн хайлт" самбарын ард байрлах "Олон нөхцөлт" гэсэн самбар руу орох хэрэгтэй.
Энэ самбарын "Хайх нөхцлөө оруулна уу:" гэсэн цонхонд хайх текстээ бичнэ.
Түүний доод талд байрлах цонхонд "дээрх утгыг агуулсан", "дээрх утгаар эхэлсэн" болон "дээрх утгатай тэнцүү" гэсэн сонголтууд байх бөгөөд эдгээрээс аль тохирохыг нь сонгох хэрэгтэй.
Үүний доор бас нэг сонголтын цонх байх бөгөөд "номын нэр", "зохиогчийн нэр" ба "түлхүүр үгс"-ээр хайлт хийх боломжийг танд олгоно. "түлхүүр үгс"-ээр хайлт хийхэд "номын нэр" болон "зохиогчийн нэр" нь бас хайлтанд давхар хамрагдах болно.
Энэ сонголтын цонхны доод талд "дээрх", "ба", "эсвэл" гэсэн бичигтэй нүднүүд байна. Анх "дээрх" гэсэн сонголт сонгогдсон байх бөгөөд "ба", "эсвэл" гэсэн сонголтын аль нэгийг нь сонгоход түүний доод талд дээрх 3 цонхтой ижил цонхнууд гарч ирэх бөгөөд энэ нь дахин нэг хайлтын нөхцөл нэмэх боломжийг танд олгох болно. Үүнтэй ижил үйлдэл хийж дахин нэг хайлтын нөхцөл нэмэх боломжтой.
Олон нөхцөлт хайлт хийхдээ "ба" холбоосыг хэрэглэсэн тохиолдолд хайлтын үр дүн илүү нарийвчлалтай болох буюу харьцангуй цөөхөн үр дүн гарч ирнэ. Харин "эсвэл" холбоосыг хэрэглэсэн тохиолдолд харьцангуй өргөн хүрээтэй буюу олон үр дүн гарч ирдэг. Гурван нөхцлөөр хайхдаа энэ 2 холбоосыг зэрэг хэрэглэсэн тохиолдолд "ба" холбоос нь сүүлдээ байсан ч гэсэн логикийн дагуу түрүүлж тооцогддог.
Харин "дээрх" гэсэн сонголтыг сонгоход энэ сонголтын дээр байрлах хайлтын нөхцөл үлдэж доор нь байрлах нөхцөл алга болдог. Энэ нь хайлтын нөхцлөө нэмэгдүүлэхээс гадна цөөрүүлж болно гэсэн үг юм.
Дээр өгүүлсэн хайх нөхцлүүдийн доор хайлтын "Нэмэлт нөхцлүүд" байдаг.
Ном хайхдаа хэвлэгдсэн оноор нь нөхцөл тавьж болох бөгөөд ингэхийн тулд "хэвлэсэн он" гэсэн нэмэлт нөхцлийг сонгох хэрэгтэй. Энэ сонголтыг идэвхжүүлэхэд түүний доор нь оныг бичих цонх болон энэ "оноос хойш", энэ "онд" эсвэл энэ "оноос өмнө" гэсэн сонголт гарч ирнэ. Оноо буюу 4 оронтой тоо бичээд ард нь тохирох сонголтыг нь сонгох хэрэгтэй.
Хайлт хийхдээ зөвхөн товч агуулгыг нь компьютерт бүртгэсэн номыг хайж болно. Үүний тулд "товч агуулгатай" гэсэн нэмэлт нөхцлийг ашиглаж болно.
"электрон хувилбартай" гэсэн нэмэлт нөхцлийг хэрэглэн зөвхөн интернэтээс шууд унших боломжтой электрон хувилбартай номнууд дунд хайлтаа хийж болно.
"Үр дүнг харахдаа" гэсэн сонголтын цонхноос нэг дэлгэц дээр хэдэн ном харахаа 15, 10, 5 гэсэн сонголтуудаас сонгон тохируулж болно.
Хайх нөхцлүүдээ тавьж дуусаад хайлтаа эхлүүлэхдээ формын доор байрлах "Хайх" товчийг дарах хэрэгтэй.