Эрхэм хүндэт таныг ННФ-аас зохион байгуулж буй
“ДЭЛХИЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ”
cудалгааны ажлын эхний улирлын тайлангийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэхүү улирлын тайланд дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судлахдаа юуны өмнө манай улсын эдийн засагт хямралын нөлөөлөх сувгуудыг авч үзэн, нөлөө үзүүлэх эрсдэлийн талаар дүгнэлтийг хийсэн хийгээд улмаар дотоод болон гадаад эдийн засгийн нөхцөл байдалд 2009 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар өөрчлөлт орсон талаар тоон болон чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, холбогдох бодлогын зөвлөмжийг боловсруулсан болно.
Хэлэлцүүлэг 2009 оны 5 сарын 21-ний 15.00 - 17.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд болно.
Та оролцох хүсэлтээ Д.Долгорсүрэнд 313207 утсаар буюу [email protected] емэйл хаягаар мэдэгдэнэ үү. Жич: Оролцогчдын тоо хязгаартай болно.
Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж 5/1
Улаанбаатар 48
Монгол Улс