Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлнэ (2006.03.14)

A- A A+
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлнэ (2006.03.14)

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлнэ (2006.03.14)

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн хоёр дахь хуралдаан өчигдөр болжээ.  Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны  мэдээлснээр энэ удаагийн хурлаар олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг мөрдөх гол баримт бичгийг баталсан аж. Тухайлбал ил тод байдлын санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор оролцогч гурван тал буюу Засгийн газар, компани, төрийн бус байгууллагын эвслийн хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг зарчмын хувьд дэмжжээ.

Уул уурхайн салбарын бүх компани ил тод байдлын санаачилгад нэгдэх зүйтэй хэмээн Ерөнхий сайд М.Энхболд үзэж байгаа аж. Олборлолт хийж буй компаниуд төлбөр тооцоо, татварын тайлангаа Засгийн газарт мэдээлж, түүнийг нь хөндлөнгийн аудитаар нягтлуулан дүгнэлт гаргахад тод байдлын санаачилгын ач холбогдол орших бөгөөд татвар төлбөрийн байдлаа нийтэд ил тод мэдээлснээр авилга хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой үүрэгтэй юм.