ТББ-уудын мониторинг
--------------------------------------------------------------------------------------------
Ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс суурь нь ардчиллын зарчмуудад тулгуурлан үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулдаг, хариуцлагатай төр юм. Хариуцлагатай төр оршин тогтноход учирч буй саад бэрхшээл, алдаа дутагдлыг соргогоор хянан шүүмжилж, засч залруулахад хүчин чармайлт гаргах нь иргэний нийгмийн байгууллагуудын хүлээх ёстой чухал үүрэг юм.
Монгол Улсад иргэний нийгмийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон төрийн бус байгууллагууд /ТББ/-ын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж буй боловч тэдний гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг болох төр, засгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих явдал туйлын сул байгаа юм. Төрийн ил тод байдлыг жинхэнэ утгаар хангаж, дээр дооргүй газар авсан гэх авилгаас ангижрахад хөндлөнгийн хяналт нэн чухал билээ. Иймээс ТББ-уудын чадавхи, нөөц бололцоог дэмжих зорилгоор ННФ 2005 оноос эхлэн төрийн үйлчилгээний мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрийг ТББ-уудын дунд зарлан хэрэгжүүлж байна.
Уг тэтгэлэгт хөтөлбөр эхэлсэн 2005 онд нийт 37 байгууллага төслөө ирүүлснээс 15 төрийн бус байгууллага шалгарч төрийн хэд хэдэн чиглэлийн үйлчилгээнд мониторинг хийсэн болно. Энэ хүрээнд хийгдсэн мониторингийн тайланг эмхэтгэл олон нийт, бодлого боловсруулагчид болон хэрэгжүүлэгчдэд танилцуулсан.
2005 онд хэрэгжсэн мониторингийн төслүүдийн тайланг энд дарж үзнэ үү!
2006 онд ТТБ-уудын мониторингийн хөтөлбөрийн хамрах цар хүрээг улам өргөжүүлэн төрийн үйлчилгээнээс гадна бодлогын хэрэгжилтийн мониторингийн хөтөлбөрийг зарлалаа. Тэтгэлэгт хөтөлбөрийг 2006 оны ес болон 11 дүгээр сард хоёр удаа нээлттэй зарлаж сонгон шалгаруулав. Шалгаруулалтад нийтдээ 78 байгууллага төслийн саналаа ирүүлснээс тодорхой шалгуурт үндэслэн 21 ТББ-ыг сонгож мониторингийн үйл ажиллагаанд нь тэтгэлэг олголоо.
2006 онд хэрэгжиж буй мониторингийн төслүүдийн танилцуулгыг эндээс үзнэ үү!
2007 оны 5 сард гурав дахь удаагаа зарласан төрийн үйлчилгээний мониторингийн хөтөлбөрт нийт 64 төслийн санал ирснээс 15 төсөл шинээр шалгарлаа. Түүнчлэн 2006 онд мониторингийн төсөл амжилттай хэрэгжүүлсэн хоёр байгууллага нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилгоор нэмэлт тэтгэлэг аван төслөө хэрэгжүүлж эхлээд байна.
2007 оны Мониторингийн тэтгэлэгт шалгарсан ТББ-уудыг энд дарж үзнэ үү!
2008 оны Мониторингийн тэтгэлэгт шалгарсан ТББ-уудыг энд дарж үзнэ үү!