“Айвенхоу Майнз”-тай байгуулах гэрээг ил тод болгохыг шаардав (2006.03.21)

A- A A+
“Айвенхоу Майнз”-тай байгуулах гэрээг ил тод болгохыг шаардав (2006.03.21)

“Айвенхоу Майнз”-тай байгуулах гэрээг ил тод болгохыг шаардав (2006.03.21)

Миний Монголын газар шороо хөдөлгөөн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүн, Үйлдвэр худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч, Сангийн сайд Н.Баяртсайхан, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар болон "Айвенхоу Майнз инк", "Рио Тинто" компанийн удирдлагуудад ил захидал илгээжээ. Уг ил захидалд дурдахдаа “Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсэг туйлын нууц байдалд үйл ажиллагаа явуулсаар хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө.
Монгол Улс энэ ордыг ашиглах төрийн бодлогоо тодорхойлж чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд, бидэнд ирсэн мэдээллээр монголын талын ажлын хэсэг нь дан мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн, мөн гэрээний төсөл нь зөвхөн нэг талын санаачлагаар буюу "Айвенхоу майнз" компанийн талаас оруулж буй бодлогоор хийж байгаа нь манай улс, ард иргэдийн эрх ашигг ноцтой хохирол учруулах бодит боломжийг бүрдүүлж байна” гээд “Сангийн сайд, Байгаль орчны сайд нараас  хууль, эрх зүйн үндэслэлгүй гэрээ хэлэлцээрээ нэн даруй зогсоохыг” шаарджээ.

Олборлох үйлдвэрүүдийн олж буй ашиг орлого, төсөвт төлж буй төлбөр, байгуулж буй гэрээ хэлэлцээрийг ард түмэндээ ил тод байлгах үүрэг хүлээн нэгдэн орсон Олборлох байдлын ил тод байдлын олон улсын санаачилга / ОСИТБС/-д нэгэдн орсон үүргээ биелүүлж Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулаптын гэрээг ард түмэнд ил болгохыг дээрх албан тушаалтнуудаас мөн шаардсан  байна.