УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал (2007.03.28)

A- A A+
УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал (2007.03.28)

УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал (2007.03.28)
 
УИХ-ын хаврын чуулган дөрөвүгээр сарын 5-нд эхэлнэ. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг гаргаж дарааллыг баталсан УИХ-ын даргын захирамж өчигдөр гарчээ. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор нийтэллээ.

1. Барилгын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
2. Хот байгуулалтын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
З. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл / шинэчилсэн найруулга/
4. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
5. "Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл,
6. Биоаюулгүй байдлын тухай хуулийн төсөл
7. Ойн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
8. Сэлэнгэ мөрөн, Онон, Балж голд урсацийн тохируулга хийх замаар усны зохих хэсгийг говь, хээрийн бүс рүү шилжүүлэх санал боловсруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
9. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
10. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
11. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
12. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
13. Төсвийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
14. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
15. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
16. Зарим бараанд ногдуулах экспортын гаалиин татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
17. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн төсөл,
18. Монгол Улсын татварын өрөнхий хуулийн төсөл / шинэчилсэн найруулга/
Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай, албан татварын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон бусад холбогдох хуулийн төсөл
19.  Эрдэс баялгын салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
20. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай 2005 оны 48 дугаар тогтоол /УИХ-ын тогтоолын төсөл,
21. Хийн хангамжийн тухай хуулийн төсөл
22. Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай хуулийн төсөл
23. Гаалийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Гаалийн тарифын тухай хуулийн төсөл / шинэчилсэн найруулга/
24. Монгол Улсын 2006 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай,
25. Монгол Улсын 2008 оны төссвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай,
26. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
27. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн  хуулийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
28. "Нүүрс хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл,
29. Хязгаарлагдмал казиногийн тухай, Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон үүнтэй холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
30. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
31. Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
32. Нийгмийн хөгжилд хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжих талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
33. Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
34. Улсын нөөцийн тухай хуулийн төсөл. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
35. Төмөр замын тухай, Төмөр замын тээвэрлэлтийн тухай хуулийн төсөл,
36. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
37. Далай ашиглах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
38. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоол,
39. Ургамал хамгааллын  тухай /шинэчилсэн найруулга/, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Ургамал хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай,
40. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/,
41. /Бусад/