Тэргүүн сайд, Түшээт Чин ван Г. Чагдаржав
Монгол
Зохиогч: С.Баатар
ISBN: 99929-0-065-2
Монголын анхны Сангийн сайд, Чин ван Г.Чагдаржав, түүний зорилго нэгт нөхдүүд "шинэ баялаг" бүтээхэд өөрийн нөхцөл, орчин, нийгмийн даац, ухамсар өөрсдийнх нь боломж, гадны сөрөгь эерэг нөлөө бүгд л өвөрмөц байжээ. Танин мэдэхүйн логик зарчмаар бол Монгол Улсын Сангийн яамны анхны сайд Гааданбалын Чагдаржавын нийгмийн зүтгэлийг тэр цаг, орчин ахуйг нь төсөөлөхгүйгээр зүгээр нэг яриад байвал "аль ноёд, сайдыг хэлж барах вэ дээ?" гэсэн сэтгэхүйтэй гушараад л мартагдана.
Уг номд Монгол улсын тусгаар тогтнол, сэргэн мандах эхлэл болсон XX зууны эхэн үеийн бодит байдал ба Түшээт Чин ван Г.Чагдаржавын оруулсан хувь нэмрийг холбон авч үзэх оролдлого хийсэн. Бас дашрамд зах зээлийн тогтолцоог өнөө үетэйгээ холбож, анзаарах зүйлийг сургамж болгоосой гэсэн тал ч бий.
Эдийн засгийн хөгжлийн шугаман биш загвар боловсруулах нь
Монгол
Зохиогч: Б.Энхбайгаль
Хэвлэсэн: 2006
ISBN: 978-99929-3-007-1
Эдийн засгийн алив тоон үзүүлэлтийг дангаар нь авч үзэж, шийдэл боловсруулах нь тухайн асуудлын учир шалтгаан, өөрчлөлтийн үр дагавар, систем дэх хүчнүүдийн харилцан нөлөөлөл, цаашдын замнал дахь болзошгүй катастроф, хүндрэлийг тойрох буюу урьдчилан сэргийлэх боломжийг өгөхгүй. Ялангуяа мэдлэгийн хуримтлал, түүний бүтээх чадварын эдийн засагт гүйцэтгэх үүрэг асар ихээр өсч, байгалийн нөөц, нөхцөл хүндрэн эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэлсэн, дэлхий нийтийн хөгжлийн үйл явц улам бүр хурдасч буй өнөө үед эдийн засгийн хөгжилд урт хугацаанд нөлөөтэй хүчин зүйлсийн харилцан хамаарлын шугаман бус динамикийн судалгаа шинжилгээ нэн чухал холбогдолтой болж байна.
Жонатан Гулибэлийн аялал: Эрх чөлөөгүй орноор аялсан хачирхалтай үлгэр
Монгол
Зохиогч: Кен Скүланд
Орчуулсан: Б.Батчулуун
ISBN: 978-99929-0-149-7
Номыг нэлээд хошигносон маягаар бичжээ. Энэ ном уншигчдыг зарим улс орон баян байхад зарим нь ядуу байгаа талаар эргэцүүлэхэд хүргэдэг. Эдийн засаг, философи, практик амьдралтай холбоотой олон чухал асуудлаар өөр ямар боломжит хувилбар байгааг харуулна. Номонд гарч буй янз бүрийн үзэл санаа хүмүүсийг бодож эргэцүүлж, асуулт тавин гүн гүнзгий утгатай маргаан өрнүүлэхэд тусалдаг. Энэ бүхний цаана хүлээн зөвшөөрч, хүндэтгэвэл зохих нэг л зуйл байгаа бөгөөд тэр нь хувь хүн бөлөг өө!
Кен 1980 оноос эхэлж радио нэвтрүүлэгг зориулан эдийн засгийн тайлбар бичиж эхэлсэн юм. Тэр үед эдийн засагч-эрдэмтдийн тайлбар нэг л хуурай, сонирхолгүй байдаг байв. Харин Кэн радио-нэвтрүүлэгтээ уран сэтгэмж оруулан илүу "амттай" болгохыг хүссэн. Найз нөхөд нь ч ийм зүйлийг түүнээс хүсэж, улмаар энэ ном гарч иржээ.
Үнэхээр ч уг нэвтрүүлгийг сонсогчдын сонирхол эрс өссөн юм! Хачирхалтай атлаа сонирхол төрүүлсэн үзэл санаанууд сонсогчдод чөлөөт зах зээлийн баттай итгэл үнэмшлийг хошигносон хэлбэрээр хүргэж байв. Хожим нь Кэний үзэл санааг нь жүжигчилсэн хэлбэрээр хүмүүст хүргэхэд тусалдаг арав гаруй хамтран зүтгэгч бий болов. Жүжгийн цуврал нь олон түмний дунд дахиад л шуугиан тарилаа. Энэ үеэс Жонатан Гулибэлийн аялсан түүх ном нь дэлхий даяар радио нэвтрүүлэг, маргаан хэлэлцүүлэг, зохион бичлэгийн уралдаан, телевизийн жүжиг, шог гарааны гол сэдэв болсон юм.
Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |