Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэх Цэцийн хурлын тов тодорлоо (2007.05.01)

A- A A+
Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэх Цэцийн хурлын тов тодорлоо (2007.05.01)

Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэх Цэцийн хурлын тов тодорлоо (2007.05.01)

УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль, холбогдох бусад хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн УИХ-аас 2006 оны зургадугаар сарын 29-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль /шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа эдгээр хуулийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулсан засвар хийж, хугацаа хэтрүүлэн ёсчилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, хэрэв Үндсэн хууль зөрчсөнийг тогтоовол түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянуулахаар иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдөл гаргасан.

Мөн УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянуулахаар иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан бөгөөд дээрх өргөдлүүдэд тавьсан шаардлагыг нэгтгэн Цэцийн гишүүний дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж, Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон юм.

УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль эөрчсөн эсэх, түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 7-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох ажээ.