2008 оны 4 дүгээр сард ашигт малтмалын лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөн (2008-05-29)

A- A A+
2008 оны 4 дүгээр сард ашигт малтмалын лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөн (2008-05-29)

ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ: 2008 оны 4 дүгээр сард ашигт малтмалын лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөн (2008-05-29)

Н. Дорждарь [email protected]

Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг гаргаж байгаа билээ. Бидний ажилд туслалцаа үзүүлэн, хамгийн сүүлийн үеийн лицензийн бүртгэлийн мэдээлэл бүхий өгөгдлийг бидний хүсэлтээр гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын газарт талархал илэрхийлье. Лицензийн бүртгэлд 2008 оны 4 дүгээр сард чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг энд толилуулж байна.

2008 оны 4 дүгээр сард 170 лиценз шинээр олгогдож, 104 лицензийн эрх шилжиж, 27 лицензийн хугацааг сунгаж, 35 лиценз цуцлагдаж, 25 лиценз хугацаа дууссанаар нийт лицензийн тоо 110-аар нэмэгдэв. 3, 4 дүгээр сард нийт 284 лиценз шинээр олгогдож, лицензийн нийт тоо 183-аар нэмэгджээ. 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 4644 ашигт малтмалын лиценз* хүчинтэй байна.

ШИНЭЭР ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

2008 оны 4 дүгээр сард ашиглалтын 21, хайгуулын 149, нийт 170 лиценз шинээр олгогджээ. Энэ нь 3-р сард шинээр олгогдсон 114 лицензтэй харьцуулахад даруй 49 хувиар илүү байна. Ашиглалтын лиценз 3-р сард 11 олгогдсон бол энэ сард 21 болж, бараг 2 дахин өссөн байна. Орхон аймгаас бусад аймаг, мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамарсан лиценз шинээр олгогдсоноос хамгийн олон лиценз олгогдсон аймгуудыг Хүснэгт 1-т үзүүллээ. Энэ жагсаалтад 3-р сард 31 лицензээр тэргүүлж байсан Дорноговь аймаг дахин шалгарлаа. Харин ашиглалтын лицензээр Төв аймаг нийт 7 лицензтэйгээр манлайллаа.

Хүснэгт 1. Гуравдугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр

Аймаг

Ашиглалтын

Хайгуулын

Нийт

Дорноговь

2

30

32

Увс

 

17

17

Говь-Алтай

1

15

16

Төв

7

9

16

Дундговь

1

13

14

Энэ сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 1,848,810 га байна. Үүний 0.24 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай юм. Хамгийн том талбай бүхий 10 лицензийг Хүснэгт 2-т үзүүлэв. Гуравдугаар сартай харьцуулахад шинээр олгогдсон хамгийн их талбай бүхий 10 лицензийн хамрах нийт талбайн хэмжээ даруй 63 хувиар нэмэгджээ.  

Хүснэгт 2. Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 10 лиценз

 

Аймаг

Сум

Газрын нэр

Компанийн нэр

Талбайн хэмжээ (га)

1

Говь-Алтай

Алтай

Зэгэстэй

Хэнсүл

183281

2

Дорноговь

Хатанбулаг

Хайрхан уул

Эг-Арвай

133106

3

Говь-Алтай

Цээл

Зөөлөн толгой

Хэнсүл

121356

4

Баянхонгор

Баацагаан

Хайрхан

Эй Би Эн Кэй

117857

5

Говь-Алтай

Бугат

Зөөлөн

Хэнсүл

82239

6

Дундговь

Сайнцагаан

Хар тойром

Ньютиара

59424

7

Говь-Алтай

Шарга

Дарвийн нуруу

Никуайро

51570

8

Өмнөговь

Номгон

Баруун цохио

Орчлон-Орд

38598

9

Өмнөговь

Баяндалай

Баянхүр

Жунзэнь

37496

10

Завхан

Цагаанчулуут

Төмөртэйн хөндий

Булган-Инвест

33499

 

НИЙТ

 

 

 

858526

Ашиглалтын 25 лицензийн хамгийн олон буюу 8 нь барилгын материал, 2 нь алт олборлох зөвшөөрөл байна. Ашиглалтын лицензийг ашиглалтын төрлөөр нь Зураг 1-т үзүүлэв.

Зураг 1. Ашиглалтын лиценз, ашигт малтмалын төрлөөр

Ашиглалтын нэг лицензийн дундаж талбай 208.5 га, хайгуулынх 12,379 га байна. Лицензийн талбайтай холбоотой бусад үндсэн тоон үзүүлэлтийг Хүснэгт 3-т үзүүлэв. 

Хүснэгт 3. 2008 оны 4-р сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд

Үзүүлэлт

Ашиглалтын

Хайгуулын

Лицензийн тоо

21

149

Нийт талбай (га)

4379

1844431

Хамгийн их талбай (га)

208.5

12378.7

Хамгийн бага талбай (га)

1281

183281

Дундаж талбай (га)

5

26

Энэ сард хамгийн олон тооны лиценз олгогдсон сумаар Дорноговь аймгийн Даланжаргалан сум тодорлоо. Энэ суманд 3-р сард 6 лиценз шинээр олгогдсон бол 4-р сард 11 болтлоо өслөө. Дундговь аймгийн Баянжаргаланд 6, Төв аймгийн Баян (2 нь нүүрс ашиглалтынх), Дорноговь аймгийн Сайхандулаанд 5 лиценз олгогдсон байна. Мөн Улаанбаатар хотод нийт 8 лиценз олгогдсоноос Хан-Уул дүүрэгт 5 лиценз (3 нь барилгын материал ашиглалтынх) олгогдсон байгаа нь анхаарал татаж байна. Дөрөвдүгээр сард хамгийн их талбайд хайгуул хийхээр лиценз олгогдсон 10 сумдын жагсаалтыг Хүснэгт 4-т үзүүлэв. 

Хүснэгт 4. Дөрөвдүгээр сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд

Сум

Аймаг

Талбай (га)

Лицензийн тоо

Алтай

Говь-Алтай

238380

4

Хатанбулаг

Дорноговь

155578

2

Цээл

Говь-Алтай

127827

3

Баацагаан

Баянхонгор

117857

1

Бугат

Говь-Алтай

105936

2

Сайхандулаан

Дорноговь

82315

5

Сайнцагаан

Дундговь

59424

1

Шарга

Говь-Алтай

51570

1

Сүмбэр

Говьсүмбэр

44188

4

Номгон

Өмнөговь

39632

2

Энэ сард хамгийн том талбай бүхий лицензийг Хэнсүл ХХК авсан байна. Тэдний голдуу Говь-Алтай аймгийн нутагт авсан хайгуулын 7 лиценз нь 453,296 га талбайг хамарч байна.

Хүснэгт 5. Хамгийн олон лиценз 4-р сард шинээр авсан компани

Компанийн нэр

Лицензийн тоо

Талбайн хэмжээ (га)

Тефис майнинг

8

59750

Хэнсүл

7

453296

Өгөөмөртөгрөг

6

61240

Эс Си И Ар

5

52482

Орчлон-Орд

4

61616

ОТХ

4

17028

Бигэрхайрхан

3

49616

Гоби-Энтерпрайз

3

40733

Титан-Орд

3

30818

БХХБ

3

28435

Мазунайсарууд

3

1720

Нийт

49

856734

4-р сард олгогдсон нийт лицензийн тоо, хэмжээнд эзлэх хувь

29%

46%

Мөн энэ сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан компаниудын мэдээллийг Хүснэгт 6-д танилцуулж байна.

Хүснэгт 6. Дөрөвдүгээр сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл

Компанийн нэр

Аймаг

Сум

Газрын нэр

Ашигт малтмал

Талбай (га)

Анома

Төв

Эрдэнэ

Баян тал

цагаан тугалга

1281

Төгрөгнуурын энержи

Төв

Баян

Тахилтын нүүрсний орд

нүүрс

563

Оюурок

Улаанбаатар

Хан-Уул

Гишүүний ам

бар/м

405

Буман-Олз

Дорнод

Матад

Хөөт

нүүрс

383

Ричфлюорит

Хэнтий

Дархан

Цагаан өндөр

жонш

316

Баянтосон гол

Төв

Заамар

Тосонгийн гол-1

алт

226

Эм Си Си Эм

Дундговь

Дэлгэрхангай

Арвижих-1

бар/м

195

Баялагбийлд инвест

Улаанбаатар

Хан-Уул

Гишүүний ам

бар/м

172

Ричфлюорит

Хэнтий

Дархан

Баян улаан

жонш

153

Төгрөгнуурын энержи

Төв

Баян

Тахилт-1

нүүрс

143

Алтаннутгийн хишиг

Дорноговь

Өргөн

Өвсөн бор

жонш

108

Эвэрласт

Төв

Алтанбулаг

Татам-2

бар/м

99

Номин-Орд

Сүхбаатар

Мөнххаан

Баруун цогт

гянтболд

83

Хүрээ дэл

Хэнтий

Батноров

Маль

жонш

50

Алтайнхүдэр

Говь-Алтай

Цээл

Таян нуур

төмөр

45

Гантиг-Уул

Улаанбаатар

Хан-Уул

Элт хайрга

бар/м

43

Хүрэнбэлчир

Дорноговь

Иххэт

Цагаан элгэн

жонш

38

Баялагбийлд инвест

Төв

Алтанбулаг

Гишүүний ам

бар/м

36

Санаажигүүр

Сэлэнгэ

Ерөө

Нийлэх

алт

26

Итгэлтүшиг

Төв

Алтанбулаг

Бөхөг-1

бар/м

9

Урантогоо

Булган

Бугат

Хүрмэн булаг

бар/м

5

ШИЛЖҮҮЛСЭН, СУНГАСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Дөрөвдүгээр сард нийт 121 сумын нутгийг хамарсан 104 лиценз, үүнээс ашиглалтын 7 лиценз шинэ эзэнтэй болсон байна. Эдгээрээс 5-ыг нь хэсэгчлэн, үлдсэнийг нь бүхэлд нь шилжүүлжээ. Нийт 53 хуулийн этгээд өөрсдийн эзэмшилийн лицензийг 45 хуулийн этгээдэд шилжүүлжээ. Авсан, өгсөн компаниуд бүгд өөр өөр байсан нь сонирхол татаж байв. Хамгийн олон лиценз өгсөн, авсан компаниудын жагсаалтыг Хүснэгт 7-д үзүүлэв.

Хүснэгт 7. Дөрөвдүгээр сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд

Шилжүүлэгч

Шилжүүлсэн лицензийн тоо

Шилжүүлэн авагч

Авсан лицензийн тоо

Юү Жи Эл интерпрайзис

7

Эф Эм Ай

27

Цагаан шонхор холдинг

7

Бэрхресорсиз

9

Агурутан

6

Эйжиа интерсепт монголиа

5

Адамасмайнинг

5

Рэдхилмега юраниум

5

Глобалнэтворк монголиа

4

Полоресорсез

4

Алтанмөнгөн шаргал алт

4

Юупа

3

Миний тоонот

4

Эм Пи Эйч Си Эл

3

Ашиаголд маунтин

3

Аргатбүл

3

Эрдэнийн эрэл

3

 

 

Сүхбаатар аймагт 15, Төв аймагт 14 лицензийн эзэн солигджээ. Харин Өмнөговь аймагт 8, Хэнтий, Булганд 7, Дорноговьд 6 лиценз шинэ эзэндээ шилжин очсон байна. Харин сумдын хувьд Сүхбаатар аймгийн Мөнххаанд 6, Сүхбаатарт 5 лицензийн эрхийг шилжүүлсэн нь улсын хэмжээнд хамгийн олон байна.

Энэ сард 15 аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа 36 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 27 лицензийн хүчинтэй хугацааг сунгажээ. Тэфис Майнинг компанийн 8 лицензийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан нь хамгийн олон тооны лицензийг нь сунгасан компани болжээ. Хэнтийд 7, Дундговь 4, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Даланжаргаланд тус бүр 3  лицензийн хугацааг 4-р сард сунгажээ.

ЦУЦЛАГДСАН БУЮУ ДУУСГАВАР БОЛСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Дөрөвдүгээр сард нийт 60 лицензийн хугацаа дууссан буюу цуцлагдсан байна. Эдгээрээс 25-ыг нь сунгуулаагүй учраас дуусгавар болгох, 32-ыг нь төлбөрөө төлөөгүй учир цуцлах, 2-ыг хүчингүй болгох, мөн 1 лицензийг үрэгдүүлсэн тул нөхөн олгох шийдвэр гарсан байна.  Хайгуулын 50 лиценз цуцлагдсан бол ашиглалтын 8 лицензийн хугацаа дуусч, 1 лицензийг нөхөн олгохоор болж, 2 лицензийг хүчингүй болгожээ. Жи Эл Си Эйч компани Ховд аймагт эзэмшиж байсан 6 лиценз цуцлагдсан бол Арцатбогд Трейд компанийн Өвөрхангайд эзэмшиж байсан 4 лицензийн хугацаа дууссан байна.

Хүснэгт 8. Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай

Лицензийн төрөл

Ашиглалтын

Хайгуулын

Бүх цуцлагдсан буюу дуусгавар болсон

Нийт талбай

2725

246717.5

249442.5

Дундаж талбай

272.5

4655.047

3959.405

Хамгийн их талбай

1182

78706

78706

Хамгийн бага талбай

6

6.5

6

ЛИЦЕНЗИЙН ӨӨРЧЛӨЛТ

2008 оны 3, 4-р сард лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 9-т үзүүлэв.

Хүснэгт 9. Гурав, дөрөвдүгээр сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм

Лиценз

3-р сар

4-р сар

Шинэ

114

170

Шилжсэн

67

104

Сунгасан

63

27

Цуцласан

8

35

Дууссан

33

25

Өөрчлөлт

73

110

 


*Энэхүү 4644 лицензийн нарийн дүн шинжилгээг Лицензи Ажиглагчийн дараачийн дугаараар бүхэнд танилцуулах болно.