Эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхой бус хэмээн шүүмжилжээ

A- A A+
Эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхой бус хэмээн шүүмжилжээ

Эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхой бус хэмээн шүүмжилжээ

(Зууны мэдээ. 2005-05-15)

МАХН-ынхан Б.Эрдэнэбат сайдыг огцруулах эсэх асуудлаар бүлэг дээрээ санал зөрж, намын эрх ашиг нэрээр далайлган гишүүдээ нэг санаатай болгох гэж өнгөрсөн долоо хоногт багагүй зүдэрсэн. Эцэстээ санасандаа хүрч Б.Эрдэнэбат сайдыг авч үлдэж чадсан МАХН-ынхан өчигдөр тайван хуралдав. Тэд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхлэх Төмөр замын тухай хууль, Эрдэс баялгийн салбарт 2015 он хүртэл төрөөс баримтлах бодлого, Аж үйлдвэрийн парк байгуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна. Бүлгийн гишүүд, дээрх хуулийн төслүүдийн ерөнхий зарчмыг зөвшөөрч УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжжээ.

Гэхдээ Эрдэс баялгийн салбарт 2015 он хүртэл төрөөс баримтлах бодлогыг нарийн төлөвлөөгүй, тодорхой биш байна гэж гишүүдийн олонхи нь шүүмжилсэн байна. 2015 он хүртэл гэхээр найман жилийн хугацаа үлджээ. Гэтэл төдөн онд зэс боловсруулах үйлдвэр байгуулна, тийм хугацаанд Тавантолгойн бүтээгдэхүүнийг экспортлодог болно гэх мэтээр тодорхой тусгаагүй байна гэж гишүүд шүүмжилсэн аж. Мөн зарим гишүүн манай улс байгалийн баялаг ихтэй. Газар нутгаа сэндийлээд олон уурхай барих хэрэг юу байна. Yүний оронд тоотой хэдэн ордыг зөв, үр ашигтай ашиглая гэсэн санал хэлсэн байна. Байгалиа хамгаалах үүднээс ой, усны сав газарт уул, уурхайн ажил хийлгэхээ боливол яасан юм гэсэн саналыг гишүүд гаргажээ.

Аж үйлдвэрийн парк байгуулах тухай хуулийн төсөлд татваруудаас эхний таван жилд зуун хувь, дараагийн таван жилд 50 хувь хөнгөлөхөөр тусгасан аж. Гишүүд дээрх хөнгөлөлтүүдийг эргэж нухацтай хэлэлцэе хэмээн тохирсон байна.