Стратегийн орд газруудад төрийн ззэмших хувь оролцоог тогтооход анхаарч байна (2007.05.16)

A- A A+
Стратегийн орд газруудад төрийн ззэмших хувь оролцоог тогтооход анхаарч байна (2007.05.16)

Стратегийн орд газруудад төрийн ззэмших хувь оролцоог тогтооход анхаарч байна (2007.05.16)

Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн  мэдээлснээр Засгийн газраас "Оюу толгойн" орд газарт төрийн эзэмших хувь оролцоог тогтоох, ордыг ашиглах талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан ажилласны үр дүнд, уг ордыг ашиглах талаар ажлын хэсгийн төвшинд тохиролцсон саналыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд танилцуулж, ойрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн УИХ-д танилцуулахаар төлөвлөж байна.

Манай улсын ашигт малтмалын томоохон орд болох "Таван толгой", "Цагаан суврага"-ын ордод төрийн эзэмших хувийг тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх саналын хувилбарыг боловсруулах ажлын хэсгийг Засгийн газраас саяхан байгуулсны дагуу ажлын хэсэг ажилдаа ороод байгаа ажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үндсэндээ "Оюу толгойн" орд газрын талаар Засгийн газраас томилогдон ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн энэхүү ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

Засгийн газраас "Таван толгой", "Цагаан суврага"-ын ордод төрийн эзэмших хувийг тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх саналын хувилбарыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны техник туслалцаатай боловсруулж байна. Ажлын хэсэг энэ сард багтаан "Таван толгой", "Цагаан суврага"-ын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар саналын хувилбарыг боловсруулан Засгийн газарт танилцуулах юм байна.