Форумын төсөл, хөтөлбөр

A- A A+
Форумын төсөл, хөтөлбөр

Үндсэн зорилго
Нээлттэй Нийгэм Форум нь 2004 оны зургадугаар сард Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-г өөрчлөн байгуулсны үндсэн дээр бий болсон  Монголын төрийн бус байгууллага юм. Нээлттэй Нийгэм Форумын үндсэн зорилго нь чанартай мэдээлэл, судалгаа, олон талт хэлэлцүүлэгт тулгуурлан төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад иргэдийн идэвхитэй оролцоог дэмжихэд оршино.

Үндсэн зорилт ба чиглэл
Нээлттэй Нийгэм Форум дараахь үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Ардчилсан хөгжлийн нэн чухал  асуудлуудыг хөндөж, нийтийн анхаарлыг хандуулах;
  • Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх болон хяналт тавих үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Бодлогын шийдвэр, хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд өргөнөөр хүргэх;
  • Засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын талаарх чанартай судалгаа, үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлэх зэрэгт түлхүү анхаардаг. 

Эдгээр зорилтын хүрээнд Нээлттэй Нийгэм Форум нь Засаглал, Эдийн засаг, Нийгмийн бодлого гэсэн гурван үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Засаглалын хөтөлбөр

Эдийн засгийн хөтөлбөр

Нийгмийн хөтөлбөр

Үйл ажиллагааг  хэрэгжүүлэх арга хэрэгсэл

ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
ПОРТАЛ САЙТ
БОДЛОГЫН АСУУДАЛ /Цуврал/
БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
ЭРДМИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
ХЭВЛЭН НИЙТЛЭЛ
ОРЧУУЛГЫН ТӨСӨЛ
"ДОРНО ДОРНО-ХИЛ ХЯЗГААРГҮЙ ТҮНШЛЭЛ" БҮСИЙН ХӨТӨЛБӨР