Улсын төсвийн ил тод байдал, санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжил, өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогын асуудлаар судалгаа, шинжилгээ хийж яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг чухалчлан авч үздэг. Тухайлбал, эдийн засгийн институциүдийг бэхжүүлэх болон өмчийн эрхийг хамгаалах, байгалийн баялгаас олсон орлогын менежментийг нэвтрүүлэх, эдгээр асуудлаар нийгмийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, ашигт малтмалаас олох орлогыг эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хэрхэн зарцуулах талаар бодлогын альтернатив санал хувилбаруудыг дэвшүүлэх, Засгийн газрын орлого болон зарлагад олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулах үүднээс төсвийн зарлагад мониторинг хийх, төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Монголын эдийн засаг, хөгжлийн төвшинг бүхэлд нь харуулсан төрөл бүрийн судалгаа, үнэлгээ хийх, нэгтгэсэн дүн шинжилгээ бий болгоход дэмжлэг үзүүлдэг. Орон нутгийн төвшинд иргэдийн идэвхтэй оролцоог дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бий болгох стратеги төлөвлөгөө боловсруулахад анхаарч ажиллаж байна.
Эдийн засгийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлд дараахь төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд: