Оюуттолгой-гоос хэдий хэмжээний зэс, алт мөнгө олборлох вэ (Ардын эрх 130/662 2007.07.03)

A- A A+
Оюуттолгой-гоос хэдий хэмжээний зэс, алт мөнгө олборлох вэ (Ардын эрх 130/662  2007.07.03)

Оюуттолгой-гоос хэдий хэмжээний зэс, алт мөнгө олборлох вэ

(Ардын эрх 130/662  2007.07.03)

-Тус ордын ил болон далд уурхайн хэсгээс эхний гучин жилд доорх хэмжээний зэс, алт, мөнгийг олборлох урьдчилсан тооцоог хийжээ-

"Оюутолгой"-н орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах Хөрөнгө оруулалтын гэрээний үед 15,5 тэрбум ам.доллар гэсэн тоо тун "алдаршиж" буй. Бүхэл бүтэн 30 жилийн турш байгаа бүхнээ ашиглуулчихаад иймхэн ам.доллартай үлдэнэ гэдэг байж боломгүй зүйл хэмээн хашгирч буй. Энэ тооны цаана ашигт малтмалынхаа үнийг хэрхэн тооцсон талаар төдий л ойлголт байхгүй байгаа юм. Иймд Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарын дөрөвдүгээр сарын 4-ны өдөр танилцуулсан хоёр талд ногдох ашгийн талаарх мэдээллийг давтан хүргэе. Тэрхүү танилцуулга ёсоор бол зэсийн үнийг 2455 ам.доллар гэж тооцоод 30 жилд Монгол Улсад хуримтлагдах ашиг 15,5 тэрбум, "Айвенхоу майнз"-д ирэх ашиг 12,9 тэрбум ам.доллар байх юм билээ. Тэрхүү 15,5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг дотор нь задалбал ноогдол ашгаас зургаа, орлогоос тав, нөөц ашигласны төлбөрөөс 2,6 тэрбум эм. доллар хуримтлагдана.
Хэрэв алт, зэсийн үнийг өнөөдрийн ханшаар тооцвол гэрээ хүчин төгөлдөр байх 30 жилийн хугацаанд Монгол Улс 60 тэрбум эм.долларын ашиг хүртэх тооцоо бий аж. Нэг ёсны зэс, алтны үнэ энэ янзаараа байвал "Айвенхоу майнз"-ын нийт ашиг нь 200 тэрбум эм.доллар байх бөгөөд үүний 50 хувь нь үйлдвэрлэлийн зардалд урсч, үлдсэн 100 тэрбум ам.долларынх нь 60 тэрбум ам.доллар нь Монголд үлдэнэ гэсэн үг юм. Анхнаасаа гэрээний төсөл дээр нийт цэвэр ашгийн 55 хувь нь Монголын Засгийн газарт, үлдсэн 45 хувь нь хөрөнгө оруулагч талд гэсэн тооцоо байгаа болохоор тэр л дээ.
Харин "Оюутолгой"-гоос хэдий хэмжээнии зэс, алт, мөнгийн олборлох вэ гэдэг асуултын ахиуг та доорх хүснэгтээс олж хараарай. Гэхдээ энэ бол бас л урьдчилсан тооцоо гэдгийг санахад буруудахгүй болов уу.


Г.ОТГОНЖАРГАЛ