Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд (Өдрийн сонин 2007.07.05)

A- A A+
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд (Өдрийн сонин 2007.07.05)

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд (Өдрийн сонин 2007.07.05)

Оюутолгой, Тавантолгойн ордыг гадаад, дотоодын ком­паниуд хөрөнгө оруулалт хийх төслийг Засгийн газар, үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн тухай мэдээ­лэл сонин хэвлэлд нийтлэг­дэн гарсан нь олон.
Нийтээс далд нууц, хэдэн эрх мэдэл­тэй хүмүүсийн дунд хуйвал­даан хэлбэрээр зохион бай­гуулагдаж байна гэж үзэж иргэний нийгмийн нэр бүхий байгууллагууд эвсэн эсэр­гүүцлээ илэрхийлсэн. Газар түүний бүх эд баялаг нь Монголын ард түмний өмч. Энэ ард түмний өмчийн жин­хэнэ эзэн болсон ард, иргэ­дээс нуун далдалж, нууц, хуйвалдааны аргаар хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг Айвенхоу Майнз, Рио Тинто дээгүүр эрх мэдэлтэй албан тушаалтан голчилсон Энержи Ресурс гэх мэтийн гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагч­тай Засгийн газрын хийсэн гэрээг бид маш хариуцлагагүй гэрээ болсон гэж үзэж эсэр­гүүцэж байгаагаа дахин илэр­хийлж байна.
Монголчууд бид газар, түүний баялгаа эдэлж хэрэг­лэж амьдрах нь гарцаагүй. Бидэнд одоо Оюутолгой, Та­ван­толгой мэтийн том ордыг ашиглах хөрөнгө байхгүй нь бодитой үнэн. Гэхдээ энэ хэрэгцээ, шаардлагыг маань буруугаар ашиглан, ард олны баялгийг хууль ёсны эздээс нь далдуур шударга бус аргаар булаан авах гэж бай­гаа ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.
Оюутолгой, Тавантолгойн ордуудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хийх гэж байгаа одоогийн гэрээ, хууль эрх зүйн орчин бүрдээгүйг дараахь байдлаар нотолж байна. Үүнд:
1.Ашигт малтмалын ту­хай, Татварын тухай зэрэг нижгээд хуульд УИХ-ын дарга асан Ц.Нямдорж засвар хий­сэн нь ҮХЦ-ийн дүгнэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Хууль зассан үйлдлийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн. Тиймээс хүчин төгөлдөр эсэх нь үл мэдэгдэх хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь гэрээ байгуулж байгаа аль ч талд ашиггүй гэж үзэж байна.
2. Айвенхоу Майнзтай хийхээр Засгийн газраас дэмж­лэг авсан гэрээнд Мон­гол Улсын хуулиас дээгүүр хүчинтэй байх тухай заалт орсон.
3.Айвенхоу Майнз ком­панийг гэнэтийн ашгийн 68 хувийн татвар болон Мон­голын ард түмэнд хэрэгтэй өөр олон төрлийн татвараас чөлөөлсөн.
4.Хөрөнгө оруулалтын гэрээг хийх танилцуулгын тавдугаарт “Энэхүү гэрээг УИХ-ын хаврын чуулганаар батлуулахгүй бол 2008 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар одоогийн эрх барьж буй Зас­гийн газрын өнөөдрийг хүртэл хийсэн ажлын үр дүнг өөртөө авах” гэж Монголын ард түм­ний зуу зуун жилийн түүх, өмч, хөрөнгийн асуудалд Засгийн газрын эрх ашгаа дээрд үзсэн нь Үндсэн хуулиа ноцтой зөрчсөн. Энэ үйлдэл нь өөрөө Засгийн газар огцрох үндэс болно гэж үзэж байна.
Иймээс Үндэсний Аюул­гүй байдлын зөвлөлийн гишүүн та бүхэн гагцхүү ард түмний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх байр суурьнаас онцгой анхаа­ралтай хандаж, Үндсэн хуу­лийн үзэл баримтлалд ний­цээгүй эдгээр гэрээнүүдийг дэмжихгүй байхыг шаардаж байна.

Үндэсний соёмбо хөдөлгөөн

2007 оны долдугаар сарын 4