УИХ-ын чуулганы 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал (2007.07.06)

A- A A+
УИХ-ын чуулганы 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал (2007.07.06)

УИХ-ын чуулганы 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал (2007.07.06)

10.00 цагаас:

1. Үндсэн  хуулийн   Цэцийн   07  тоот  дүгнэлтийн талаар
Уг асуудлын талаар:
-   Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж танилцуулна.

2. Монгол   Улсын   мянганы   хөгжлийн   зорилтод суурилсан    Үндэсний    хөгжлийн    цогц    бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/
Уг асуудлын талаар:
-Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгт,
-   Эдийн   засгийн   байнгын   хорооны   санал, дугнэлтийг УИХ-ын гишүүн Д.Одхүү нар танилцуулна.

3. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний их  баяр   наадмын  тухай   хуулийг дагаж   мөрдөх журмын   тухай   хуульд   нэмэлт   оруулах   тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
Уг асуудлын талаар:
-  Төрийн  байгуулалтын  байнгын  хорооны санал,    дүгнэлтийг    УИХ-ын    гишүүн   Ц.Нямдорж танилцуулна.

4.  Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
Уг асуудлын талаар:
-  Эдийн   засгийн   байнгын   хорооны   санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн      Сү.Батболд танилцуулна.

5.  Монгол Улсын 2006 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/
Уг асуудлын талаар:
- Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал танилцуулна.

6. Захиргааны   хэрэг   хянан   шийдвэрлэх   тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/
Уг асуудлын талаар:
-   Төсөл   санаачлагчийн   илтгэлийг   УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр,
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишуүн Р.Эрдэнэбүрэн танилцуулна.