
Нээлттэй Нийгэм Форумын 4,1 м х 5,6 м х 2,8 м (өргөн х урт х өндөр)-тэй өрөөг телевизийн жижиг студи байдлаар засварлах үнийн санал авч байна. Саналаа ирүүлэхдээ энэхүү өрөө нь мэргэжлийн телевизүүдийн студиэс хэмжээний хувьд ихээхэн ялгаатайг анхаарч, материалын орц үнийн саналыг давхар ирүүлнэ үү. Сонирхсон байгууллагууд ирж үзэж хийх ажлын багцааг гаргах боломжтой.
Гүйцэтгэх ажлууд:
- Сантехникийн засвар /паар шилжүүлэх/,
- Агааржуулагч шилжүүлэх,
- Студийн хана, таазанд акустик доторлогоо хийх,
- Инхрустацийн хөх хөшиг хананд наах /Хөшгийг ННФ бэлтгэнэ/,
- Шаланд зөөлөвчтэй артай дорож наах,
- Хаалга / дуу тусгаарлах зориулалттай/ хийх,
- Гэрэлтүүлэг тогтоох,
- 2,5 м х 4,1 м х 2,8 м (өргөн х урт х өндөр) өрөөг найруулагчийн өрөөний зориулалтаар засварлах ажлын үнийн саналыг мөн ирүүлнэ.
Үнийн саналаа ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:
- Компанийн гэрчилгээ
- Хийсэн ажлын тайлан
- Үнийн санал
- Гүйцэтгэлийн хугацаа болон хүний нөөцийг тодорхой бичсэн албан бичиг
Материалыг 2011 оны 1-р сарын 28-ны өдрийн 17 цаг хүртэл ННФ-ын байранд хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 5/1
Утас: 313207 /Оюунсаруултай ярих/