Оюу толгой-н гэрээг эсэргүүцэн ард түмэн өлсгөлөн зарлахад хүрч байна (2007.08.08)

A- A A+
Оюу толгой-н гэрээг эсэргүүцэн ард түмэн өлсгөлөн зарлахад хүрч байна (2007.08.08)

“Оюу толгой”-н гэрээг эсэргүүцэн ард түмэн өлсгөлөн зарлахад хүрч байна (2007.08.08)

"Оюу толгой" орд газрыг ашиглах тухай гэрээний төсөл батлагдах батлагдахгүй нь хараахан шийдэгдээгүй байгаа энэ үед нэгэн сонордуулга гаргаж байгаа тухай Миний монголын газар шороо хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээллээ.
УИХ-ын энэ хаврын чуулганаар Айвенхоу Майнз компанийн Монгол улсын Засгийн газартай хийх "Оюу толгой" ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлан хэлэлцэж батлавал Монгол улс тусгаар тогтнол, Yндэсний аюулгүй байдлаа алдан нэгэн компаний хараат байдалд орох нөхцөл бүрдэнэ гэж үзэх бүрэн үндэслэл байгаагаа уг хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд тайлбарлаж байсан юм. Хөдөлгөөний зүгээс урт хугацааны асуудалд богино хугацааны шийдийг өгдөггүй адил, дахин сайн нягтлан үзэж, Монголд үйлчилж байгаа хуулиуд болон ирээдүйд хүчин төгөлдөр болох ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн хууль ёсны дагуу байгуулахыг УИХ-ын гишүүдээс хүсэн шаардаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Миний монголын газар шороо хөдөлгөөний гүйцэтгэх захирал Б.Болдбаатар "Оюу толгой" төслийн талаар ийнхүү ярьж байна.
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлцэгдэн дэмжигдэн нэгдсэн хуралдаанд оруулавал уг хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд бүгд тэмцлийн хурц хэлбэрийг сонгон улс төрийн өлсгөлөн зарлах шийд гаргаад байгаа тухайгаа тэд мэдэгдэж байсан юм. Хүний тоо зааж өгөхгүй энэхүү эсэргүүцэлд эх орны баялагаа алдахыг хүсэхгүй байгаа "Монгол хүн бүхэн нэгдэн орно" гэдэгт Миний монголын газар шороо хөдөлгөөн итгэж байгаа аж. УИХ-аар хөрөнгө оруулалтын гэрээг дэмжин гаргаж ирвэл өнгө засаж буй төрийн ордон дахин өөр өнгөтэй болтол тэд жагсан тэмцэл, цухалаа илэрхийлэх гэнэ.

Т. Од /olloo mn/