Шинэ ном, сэтгүүл 2007.08.28

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2007.08.28

Шинэ ном, сэтгүүл 2007.08.28

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Хоршооны нийгэм, эдийн засгийн асуудал

Монгол        
Зохиогч: С.Баатар
Хянасан: Д.Ганбаатар
Хэвлэсэн: 2001 он
ISBN: 99929-05-369-1

Хоршооны нийгэм, эдийн засгийн асуудал зөв ойлгох, уг хөдөлгөөнийг алгуур даацтай хөгжүүлэх үүднээс хоршооны зарчмууд, туршлага, түүний менежментэд холбогдох гол гол асуудлаар түүнийг сонирхдог, судалдаг нийт хүмүүст зориулан эл номыг толилуулж байна.
Уг номд хоршооны нийгэм, эдийн засгийн үйл явцын онол, практикийн болон үүсэл хөгжил, аргачлалын шинжтэй асуудлууд орсон болно.

Цалин урамшууллын агуулга, механизм, өнөөгийн хандлага

Монгол
Зохиогч: С.Баатар,
Хэвлэсэн: 2005 он
ISBN: 99929-92-05-0

Өнөө цагт дэлхий дахины хэмжээнд хөдөлмөрийн харилцааны талаар анхаарлын төвд байгаа гол асуудал бол зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд оршино.
Хөдөлмөрийн олон талт цогц асуудлыг хамарсан уг үзэл баримтлалын дотор цалин хөлсний системийг боловсронгуй болгох явдал чухал байр суурьтай билээ.
Тус улсад зах зээлийн өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд ба төрийн бус байгууллагын цалин хөлс, урамшууллын асуудал тогтсон зарчим, баримтлалгүй, урсгалаараа явж ирсэн бөгөөд онол арга зүйн болон практик талаасаа хүмүүсийн анхааралд төдий л өртөхгүй байгаа нь болж бүтээд байгаадаа бус, цалин урамшлын талаар боловсронгуй тогтолцоонд орох төвшинд хүртэл нийт байгууллагууд төлөвшиж амжаагүй, уг асуудлын мөн чанар, механизмын тухайд аль аль талдаа цэгцэрсэн ойлголт дутмаг байгаатай холбоотой.
цалин хөлсний мөн чанар, агуулга, механизм, хэлбэр, цалин урамшууллын агуулга, механизм, өнөөгийн хандлага хөгжлийнх нь явц, гадаад орнуудын практик, орчин үеийн хандлага, Монгол дахь хувийн хэвшлийн төлөөлөлд хийсэн судалгааны дүн зэргийгтовч энгийн тайлбарлан өгүүлсэнээрээ энэ товхимол уг асуудлыг сонирхсон аль ч хүмүүст нийтлэг зориулагдсан гэж хэлж болно.

Судалгааны түгээмэл ба ерөнхий аргууд

Монгол
Зохиогч: С.Баатар, Ц.Энхбаян
Хэвлэсэн: 2006 он
ISBN: 99929-83-30-2

Орчин үед манай боловсролын тогтолцооны нэг чухал үе шат нь хүмүүс дээд сургуулиар бакалаврын төвшнийг хангасны дараа цаашаа Магистрын зэрэг олох явдал байдаг. Өнөө цагт Бизнесийн удирдлагын чиглэлээр Магистрын зэрэг (МВА буюу БУМ) эзэмших гэж залуучууд их чармайдаг, зохих сургуулиуд ч магистратурын сургалтыг нэлээд зохион байгуулдаг болжээ.
Магистр болоход бакалаврын төвшнээс ялгагдах хэд хэдэн онцлогтой. Үүний хамгийн чухал шаардлагуудын нэг бол суралцагч судалгааны ажлын анхан шатны арга барилтай болох, өөрийн тодорхой хүрээнд эрдэм судлалын шинж чанартай асуудлаар шинэлэг санаа оноо дэвшүүлэх, амьдралд түүнээ хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал билээ.
Энэ чиглэлээр магистрын сургалтын хөтөлбөрөөр тодорхой сургалт явагдаж, кредит системд зохих байр суурьтай байгаа гэх боловч судалгааны арга барил олгох шлаарх ном, эх сурвалж, лавлагаа материал, гарын авлага хомс байгаа юм. Эл байдлыг харгалзан эдийн засаг, мөнежмент, бизнесийн үйл ажиллагаатай холбогдсон судалгаа нвуулах ерөнхий арга барил эзэмшихэд нь тус дөхөм болгох зорилгоор анхны оролдлого хийж, эл жижиг номыг гаргахаар зорисон болно.

Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207