Ном, судалгааны тайлан хэвлүүлэх урилга

A- A A+
Ном, судалгааны тайлан хэвлүүлэх урилга

Ном, судалгааны тайлан хэвлүүлэх урилга

Нээлттэй Нийгэм Форум иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр тодорхой сэдвээр иргэдэд зориулсан гарын авлага, судалгааны тайлан, ном зүйн цуврал, орчуулгын ном зэргийг хэвлэн нийтэлж олны хүртээл болгож байна. Форум эдгээр бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд гаргахад 2003 оноос эхлэн дотоодын Хэвлэлийн газруудтай хамтран ажиллаж ирлээ.
2010-2011 онд Форум 12-16 нүүр бүхий Бодлогын сэтгүүлээс эхлээд 300-400 хуудас бүхий судалгааны тайлан, орчуулгын бүтээгдэхүүнийг 500 – 2000 хувиар хэвлүүлнэ. Түүнчлэн, судалгааны тайлан, түүний гадаад хэл дээрх хувилбарыг зөвхөн электрон хэлбэрээр хэвлэн нийтлэх шаардлага бий болно. Эдгээр бүтээгдэхүүний дизайн, эх бэлтгэлийг хийж, хэвлэн гаргахад хэвлэлийн компаниудыг хамтран ажиллахыг урьж байна.
Сонирхсон хэвлэлийн компаниудын материалыг 2010 оны гуравдугаар сарын 26-ныг дуустал хүлээн авна. Бүрдүүлэх материал:

  1. Хэвлэх үйлдвэрийн техник технологийн талаарх товч мэдээлэл
  2. Сүүлийн сард хэвлэсэн нэг бүтээгдэхүүний загвар /1 хувь/
  3. Өгөгдсөн номын эх бэлтгэлийн загвар (1-2 бүлгийн эх бэлтгэлийг хийж болно, энд дарж гарын авлагын текстийг (DOC) татаж авна уу, эсвэл [email protected] хаягаар хандан мэйлээр авч болно.)
  4. Дээрх номыг хэвлэх үнийн санал, энэ нь цаашид хэвлэх бүтээгдэхүүний жишиг үнэ болно. (Хэвлэх нөхцөл: формат 175мм х 250мм, дотор хуудас 2+2 өнгөөр 80 гр мат цаас, хавтас 4+0 өнгөөр 250 гр цаас, бүрэлттэй, нийт 170 нүүр)
  5. Хамтран ажиллахаар сонгогдсон тохиолдолд номын зураг чимэглэл, хавтасны зургийн сангаар үйлчлэх зэрэг Хэвлэн нийтлэлийн дэмжлэг үзүүлэх санал байгаа эсэх
  6. Гэрээт байгууллагад үзүүлэх хөнгөлөлт болон хамтран ажиллах харилцааны менежементтэй холбогдсон бусад санал

Ирүүлсэн материалыг үндэслэн доорхи үзүүлэлтээр харьцуулж дөрвөөс таван  Хэвлэлийн компанийг шалгаруулан хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах болно. Шалгаруулах үзүүлэлт:

  1. Үнийн санал
  2. Эх бэлтгэл, дизайны шинэлэг шийдэл (ирүүлсэн загвар дээр үндэслэнэ)
  3. Хүснэгт, зураг, графикийн боловсруулалт
  4.  Цаас болон хэвлэлийн чанар (Загварт ирүүлсэн бүтээгдэхүүн дээр үндэслэнэ.)
  5. Хэвлэх үйлдвэрийн техник, технологийн үзүүлэлт
  6. Бусад (гэрээт байгууллагад үзүүлэх хөнгөлөлт, хэвлэн нийтлэлд үзүүлэх дэмжлэг гэх мэт.)

Сонирхсон Хэвлэлийн компаниуд өргөнөөр оролцоно уу.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж - 5/1
Улаанбаатар - 48, Монгол Улс
Teл: 976-11-313207
Фaкс: 976-11-324857
И-мэйл: [email protected]