|
|
|
|
Байгаль Орчны Шинэчлэл-2 төсөл
_____________________________________________________________________________________
Нээлттэй өдөрлөгт урьж байна
Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Монголын байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилго бүхий “Байгаль Орчны Шинэчлэл–2” төслийг Дэлхийн Банк болон Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас хамтран 2008-2011 онд хэрэгжүүлж байгаа билээ. “Орон нутаг дахь байгаль орчны менежментийг бэхжүүлэх нь” сэдвээр зарласан гурав дахь жилийн уралдаанд шалгарсан төслүүдийг танилцуулах нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Өдөрлөг 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 11.00-17.00 цагийн хооронд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Хаяг: Жамъян гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг