47 дугаар өргөрөгөөс хойших нутагт ашигт малтмал ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулжээ (2007.11.01)

A- A A+
47 дугаар өргөрөгөөс хойших нутагт ашигт малтмал ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулжээ (2007.11.01)

47 дугаар өргөрөгөөс хойших нутагт ашигт малтмал ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулжээ (2007.11.01)

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Р.Буд, Я.Санжмятав нар “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хягаарласан экологийн ногоон бүсийн тухай” хуулийн төсөл санаачилан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл нь Монголын нутаг дэвсгэрийн 47 дугаар өргөрөгөөс хойшхи бүс нутгийг экологийн ногоон бүс болгон зарлаж энэ бүс нутагт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах зорилготой ажээ.  47 дугаар өргөрөгөөс хойшхи бүс нутагт нийт гадаргын усны 80 орчим хувь, газрын доорх усны 20 орчим хувь, ойн нөөцийн 90 орчим хувь оногддог байна.

Өнөөдөр Монголын нийт газар нутгийн 41958846 гектар талбайд хайгуул болон ашиглалтын лиценз олгогджээ. Мөн 4300 гаруй хүчин төгөлдөр лиценз байдаг бөгөөд тэдгээрийн дийлэнхийг дотоодын иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг байна. Тухайлбал,  энэ оны 8 сарын байдлаар хүчин төгөлдөр олгогдсон 4330 лицензийн 2715 нь дотоодын аж ахуй нэгж эзэмшдэг гэсэн статистик тоо байдаг. Дотоодын аж ахуй нэгжийн эзэмшдэг дээрх лизензийн 2012 нь хайгуулын, 703 нь ашиглалтын лиценз байна. Харин гадаадынханы “сейф”-энд ашиглалтын 314, хайгуулын 1243 лиценз хадгалагдаж байна.

АМГТХЭГ-аас олгогдсон нийт лицензийн дийлэнх нь УИХ-ын дөрвөн гишүүний хамгаалахаар өргөн бариад байгаа бүс нутаг буюу 47-р өргөрөгөөс хойш байдаг аж. 2007 он гараад олгогдсон нийт лицензийн 70 гаруй хувь нь 47-р өргөрөгөөс хойш байрлалтай байгаа бөгөөд цаашид ч энэ бүс нутагт хайгуул ашиглалтын лиценз олгогдохоор төлөвтэй байгаа юм.