Алт барьцаалахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ (2007.11.08)

A- A A+
Алт барьцаалахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ (2007.11.08)

Алт барьцаалахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ (2007.11.08)

Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болов. Алт олборлогч аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа хадгалах, барьцаалж зээл авах зэргээр алтанд ногдох Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөс зайлсхийх оролдлого гарч байгаа тул улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг таслан зогсоох зорилгоор дээрх хуулиудын төслийг боловсруулсан байна. Төсөлд арилжааны банк алт барьцаалах үйл ажиллагаа явуулахыг хориглож, алт олборлосон иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа зөвхөн Монгол Улсын эрдэнэсийн санд тушааж байхаар тусгажээ.