Монгол Улс шинэ эдийн засагт шаардагдах чадварыг төлөвшүүлэх нь
Монгол Дэлхийн банк, Хүний хөгжлийн хэлтэс, Зүүн ази, номхон далайн бүс нутаг Хэвлэсэн: 2007
Энэхүү тайланд зах зээлийн эдийн засагт шилжиж буй Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй бэрхшээлүүдийг судлан, хоорондоо харилцан холбоо бүхий дараахь гурван асуудлыг хамруулав: ажилгүйдэл, албан бус хөдөлмөр эрхлэлт, чадварын үл нийцэл. Хөдөлмөр нь ядуу иргэдийн хувьд гол баялаг нь байдаг тул бүтээмж өндөртэй ажнл эрхлэх боломжгүй байгаагаас ядууралд ихээр өртөж байна. Чадварын үл нийцлээс гадна үр ашиг муутай байгаа нь боломжит хүний нөөцийг бүрэн дүүрэн ашиглах боломжийг хааж, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Тайлангийн хоёр дахь хэсэгт бодлого болон зах зээлийн алдаа цаашлаад бодлогын түвшинд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох зорилгоор эдгээр бэрхшээлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлав. Мөн эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх бодлогын шийдлүүдийн талаарх олон улсын шилдэг туршлагуудыг танилцуулав. Удиртгал хэсгийн сүүлд Хүснэгт 1-т хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй бэрхшээлүүд, холбогдох шалтгаан болон санал болгож буй бодлогын арга хэмжээг нэгтгэн үзүүллээ. Хүний нөөцийн үүднээс үзэхэд ирээдүйн хөгжил дэвшилд тулгарч буй гол саад бэрхшээл нь сурах таатай нөхцөл, хичээлийн хөтөлбөр. эрэлтэд нийцсэн өндөр чадварыг бий болгох сургалт үгүй байгаа явдал гэдгийг энэхүү тайлангаас харж болно. Хэдийгэзр чадвар болон хөдөлмөрийн нийлүүлэлт нь зах зээлийн хэрэгцээ, шаардлагад тохирч байсан ч бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх арга зам нь бодит хөгжлийг дэмжиж чадахуйц хөрөнгө оруулалтын орчин ядмаг улмаас хязгаарлагдмал хэвээр байх болно.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын саначлагыг түгээн дэлгэрүүлэх нь
Монгол Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын саначлага төсөл Нээлттэй Нийгэм Форум Эмхэтгэсэн: Б.Пүрэврэнцэн Хэвлэсэн: 2007
Монголын Нээлттэй Нийгэм Форумаас санхүүжүүлсэн "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга" төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт "Өглөө таймс" сонин "Орон нутагт ОҮИТБС-ыг түгээн дэлгэрүүлэх" нэртэй төслийг хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд нэг талаас, тус аймгийн хэмжээнд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн улсад болон орон нутгийн татварт төлсөн татвар, шимтгэл, сум орон нутагт оруулсан хөрөнге оруулалт, хандивыг олон нийтэд хүргэх, нөгөө талаас, нутгийн иргэдэд уул уурхайн олборлолтын талаархи мэдээллийг түгээх, уул уурхайнхны төлж байгаа татварын тухай иргэдийн мэдлэгийг үнэлэх зорилго агуулж байсан. Олборлох үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварыг олон нийтэд хүргэхэд хүндрэлтэй төдийгүй энэ талын мэдээллийг төр захиргааны байгууллагаас гаргаж авахад хууль эрх зүйн заалт саад болж байсан.
Мөн тухайн компани энэ талын мэдээлэл өгөх тун дургүй байгаа нь явуулсан албан бичгийн хариу үл ирснээр харагдаж байна. Гэвч татварын байгууллагаас компани тус бүрээр нь биш, ерөнхий төлсөн татварын дүнгээр нь компаниудын төлсен татварыг гаргаж авсан. Төслийн хүрээнд уул уурхайн компани олноор үйл ажиллагаа явуулдаг сумын иргэдээс санал асуулга авлаа. Санал асуулгын дүгнэлтээр уул уурхайн компаниудын орлогын талаар иргэд мэдээлэл авах сонирхолтой байсан нь харагдаж байлаа. Төслийн эцсийн үр дүн бол иргэд уул уурхайнхны татвар төлөлтийг мэддэг байх, энэ талын хяналтыг иргэд, олон нийтийн байгууллагууд хийж оайх нь зүйтэй юм гэсэн ойлголтыг нутгийн хүмүүст өгч чадсанаар тодорхой болно. Энэ үр дүн гарсан гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.
Finance for All?: Policies and Pitfalls in Expanding Access
English by World Bank Published November 2007 ISBN: 0-8213-7291-2
Access to financial services varies sharply around the world. In many developing countries less than half the population has an account with a financial institution, and in most of Africa less than one in five households do. Lack of access to finance is often the critical mechanism for generating persistent income inequality, as well as slower growth. Finance for All?: Policies and Pitfalls in Expanding Access documents the extent of financial exclusion around the world; addresses the importance of access to financial services for growth, equity and poverty reduction; and discusses policy interventions and institutional reforms that can improve access for underserved groups. The report is a broad ranging review of the work already completed or in progress, drawing on research utilizing data at the country, firm and household level.
Given that financial systems in many developing countries serve only a small part of the population, expanding access remains an important challenge across the world, leaving much for governments to do. However, not all government actions are equally effective and some policies can be counterproductive. The report sets out principles for effective government policy on broadening access, drawing on the available evidence and illustrating with examples.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |