Сургалтанд урьж байна

A- A A+
Сургалтанд урьж байна

Олборлох салбарын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын ажилтнууд, судлаач, хэвлэл мэдээллийнхэнд зориулагдсан Евразийн сургалтын төвийг Орлогын Ажиглагч Хүрээлэнгээс үүсгэн байгуулсан. Энэ сургалтын төвийн хүрээнд олборлох салбарын лиценз олгох, гэрээ хэлцэл байгуулах, орлогын ил тод байдлыг хангах, орлогыг зөв удирдах зэрэг сэдвээр цуврал сургалтыг зохион байгуулах ба анхны сургалтаа 2011 оны 2-р сард Азербайжаны Баку хотод хийх гэж байна.

Сургалт гол төлөв Орос хэл дээр явагдах тул оролцохыг хүсэгчид Орос хэлний сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Мөн олборлох салбарын засаглалыг сайжруулах чиглэлээр цаашид ажиллах, олж авсан мэдлэгээ бусад иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудтай хуваалцах сонирхол боломжтой хүмүүсийг сургалтанд хамруулахыг түлхүү дэмжих болно.

Cургалтанд оролцохыг сонирхогчид хавсралт материалтай танилцахаас гадна Нээлттэй Нийгэм Форумын Алтанчимэгтэй [email protected] хаягаар эсвэл 313207 утсаар холбогдоно уу. Мөн зохион байгуулагчидтай шууд холбогдох боломжтой. Өргөдөл өгөх эцсийн хугацаа 2010 оны 11 сарын 30-ны өдөр байна.