Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь засаглалын ил тод, хариуцлагатай байдлыг хангахад төрийн бус байгууллага (ТББ)-уудын хєндлєнгийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр тэдний чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2005 оноос эхлэн мониторингийн тэтгэлэгт хєтєлбєрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2010 онд уг хөтөлбөрийг төсөв, уул уурхай, төрийн болон нийгмийн үйлчилгээ, хүний эрхийг хангах үндэсний механизмын үйл ажиллагаа гэсэн чиглэлээр зарласан ба орон нутгийн төрийн бус байгууллагуудын санал санаачилгыг тусгайлан авч үзэж дэмжихээр тусгасан. Түүнчлэн уг хөтөлбөрийн хүрээнд өмнө нь төсөл хэрэгжиж байгаагүй зарим аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэн ажиллах Зөвлөх байгууллага шалгаруулах уралдааныг тус тус зарласан билээ.
Энэ жил хөтөлбөрт хандан нийт 105 төслийн санал (PDF) ирснийг Та бүхэнд танилцуулж байна. Эдгээрийн 42 нь хөдөө орон нутгаас ирсэн ба 8 нь орон нутагт зөвлөхөөр ажиллах санал байна. Төслүүдийг үнэлэх, шалгаруулах үйл явц 2010 оны 11 дүгээр сарын 19-нээс эхлэн явагдаж байгаа бөгөөд эцсийн дүнг Та бүхэнд 12 сарын эхний долоо хоногт багтаан хүргэх болно.