Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм 2007: Монгол Улсын зах зээлийн өрсөлдөөний өнөөгийн байдал, үр нөлөө, цаашдын төлөв
Монгол Нээлттэй Нийгэм Форум, МУИС –Эдийн засгийн сургууль Судалгааны баг: Ч.Хашчулуун, Х.Цэвэлмаа, Б.Энхцэцэг Хэвлэсэн: 2007
1990 оноос хойш Монгол улсад зах зээлийн өрсөлдөөний өөр орчин бий болж эхэллээ. Зах зээлийн эдийн засагт шилжээд 17 жил болоход Монголын нүүдлийн соёл иргэншлийг зах зээлийн тогтолцооны суурин соёл иргэншилтэй хослуулан хөгжүүлэх, улмаар зах зээлийн өрсөлдөөний өөрийн онцлог хэлбэрийг төлөвшүүлэх үе ирлээ гэж үзэж болох юм. Манай улс нийгэм. эдийн засгийн нөхцөлдөө тохирсон, зах зээлийн зохицуулалтын дэлхийн тэргүүний туршлагыг агуулсан зах зээлийн тогтолцоотой байх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Монгол улсын зах зээлийн зарим салбарын өрсөлдөөн шударга бус шинжтэй болж, зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ зохиомлоор хэт өндөр түвшинд хадгалагдах, зарим барааны үнэ шалтгаангүй өсөх, тендэрт хамгийн өндөр чанартай, хямд үнэтэй нийлүүлэгч бус, танил талын, авилгын, эсвэл нууц тохиролцооны аргаар илүү өндөр үнэтэй, муу чанартай бараа бүтээгдэхүун нийлүүлэгдэх зэрэг зах зээлийн гажуудал үүсэж, улмаар аж ахуй эрхлэгчид болон хэрэглэгчид ихээр хохирох боллоо. Иймд шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх, хуулийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудал зүй ёсоор нийгэм, эдийн засгийн хамгийн хүнд, тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа энэ үед уг судалгаа хийгдсэн нь цаг үеэ олсон ажил боллоо.
Боловсролын бодлогын импорт: Даяар шинэчлэл ба Монголын орон нутгийн хүчин зүйлс
Монгол Гита Стайнер-Хамси, Инес Штольпе Орчуулсан: А.Гэрэлмаа, Б.Батжаргал Хянасан: А.Гэрэлмаа, Б.Жадамбаа Хэвлэсэн: 2007
Энэ ном бол Монголд хэрэгжсэн боловсролын олон шинэчлэл яагаад өөр нэг улсад хэрэгжсэн шинэчлэлийг дуурайсан байдгийн учир шалтгааныг олох гэсэн нэгэн оролдлого юм. Монголд болж байгаа энэ уйл явц нь өргөн утгаараа даяаршил даруй мөн. Гэхдээ "моодонд орж буй" энэхуү тайлбар нь олон сул талтай. Өөр бусад дутагдлын зэрэгцээ энэхүү тодорхойлолтоос эзэн хариуцагч, үйл явц, учир шалтгаан зэрэг нь тодорхой харагдахгүй байгаа юм. Боловсролын шинэчлэлийг импортлох ажлыг хэн залж чиглүүлж байна вэ? Өөр газар хэрэгжсэн боловсролын бодлого ямар замаар Монгол руу зөөгдөн орж ирж байна вэ? Даяар шинэчлэлүүдийн зарим нь Монголын анхаарлыг татаж чадсан байхад зарим нь яагаад тэгэхгүй байна вэ? Иймэрхүү асуултуудын улмаас бид Монгол болон дэлхийн бусад орны боловсролын салбарт хэрэгжиж байгаа шинэчлэлуүд хоорондоо "гайхмаар төстэй" (Самофф 1999:249) байгаагийн шалтгааныг судлах болсон юм. Энэ номын агуулга даяаршил болон Монголын боловсролын тухай өгүүлэх бөгөөд харин үүний цаана Монголд орж ирсэн, зарим тохиолдолд нэлээд хугацаа хоцорч орж ирсэн "нүүдэлч" шинэчлэлүүдийн ээдрээтэй зам мөрийг тандан тодруулах гэсэн бидний сонирхол байгаа болно.
Good to Great: Why Some Companies Make the Leap... and Other Don’t
English By Gim Collins ISBN: 006-662099-6 Published: 2001
As I was finishing this manuscript, I went for a run up a steep, rocky trail in Eldorado Springs Canyon, just south of my home in Boulder, Colorado. I had stopped on top at one of my favorite sitting places with a view of the high country still covered in its winter coat of snow, when an odd question popped into my mind: How much would someone have to pay me not to publish Good to Great? It was an interesting thought experiment, given that I'd just spent the previous five years working on the research project and writing this book. Not that there isn't some number that might entice me to bury it, but by the time I crossed the hundred-million-dollar threshold, it was time to head back down the trail. Even that much couldn't convince me to abandon the project. I am a teacher at heart. As such, it is impossible for me to imagine not sharing what we've learned with students around the world. And it is in the spirit of learning and teaching that I bring forth this work. After many months of hiding away like a hermit in what I call monk mode, I would very much enjoy hearing from people about what works for them and what does not. I hope you will find much of value in these pages and will commit to applying what you learn to whatever you do, if not to your company, then to your social sector work, and if not there, then at least to your own life.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |